Ж.Эрдэнэбат огцорч, М.Энхболд ЕС болно

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 15 ・ 3

Базаахгүй ажиллаж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тухай цуу үг саявтархан гарч, МАН-ынхан үүнийг үгүйсгэцгээснийг санаж байгаа байх. Бүр огцруулах гарын үсэг зурж, санаачилга гаргахаар зэхэж байсан гэх мэдээлэлд нэр нь орооцолдсон гишүүд ч үүнийг няцаасан.

Гэсэн ч Ж.Эрдэнбатын Засгийн газар огцорно гэсэн энэ мэт муу ёртой яриа жинхэнэ утгаараа биелэлээ олж магадгүй нөхцөл байдал хэдийнэ үүсжээ. Үүнийг батлах мэт УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь "Мэргэжлийн Засгийн газар ойрын хугацаанд огцорч болзошгүй" гэдэг нэг л утгатай үгийг өөр, өөр газар амнаасаа унагаж явааг, сайны дохио гэх үү, муугийн ёр гэх үү.

Огцрох, огцруулах шалтгаан нь мэдээж орон нутгийн сонгуультай холбоотой.

Хэрвээ ирэх сонгуульд МАН ялагдал хүлээх аваас Засгийн газар огцрох нөхцөл автоматоор бүрдэнэ хэмээн МАН-ынхан ярилцаж байна. Энэ тохиолдолд хэн дараагийн ЕС болох вэ гэдэг асуулт гарч ирэх бөгөөд үүнд нэгдүгээрт, МАН-ын дарга М.Энхболд, хоёрдугаарт Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр юун түрүүнд яригдах нь гарцаагүй.

М.Энхболдын тухайд энэ удаад ЕС-ын эрх мэдлээ авна гэдэг сонголт дээр буувал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоосоо татгалзахад хүрнэ. Харин эсэргээрээ У.Хүрэлсүх ЕС болж гэмээнэ М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нээлттэй хэвээр үлдэх аж.

У.Хүрэлсүхийн тухайд нэгэнт гүйцэтгэх засаглалынхаа эрхийг гартаа оруулж авсан цагт "чанга эр" гэдгээ харуулж намын даргын суудлыг давхар авахаар санаархах нь дамжиггүй. Намын дарга, ЕС болсон У.Хүрэлсүх хэнд ч дийлдэхгүй. Улмаар М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотор нь унаагааж ч болзошгүй юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: