Сү.Батболдыг оффшор данстай хэмээв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 22 ・ 3
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос "татварын диваажин" гэдгээрээ алдаршсан Багамын арлуудад бүртгэлтэй 175 мянга гаруй компанитай холбоотой баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэсэн байна.
 

Харин "The Guardian" сонинд олон улсад алдартай онцлох компани, улс төрчдийн нэрс энд байгааг дурьдсан байна. Мөн Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд гэсэн байна. 

 
“Панамын баримт бичиг”-тэй төстэй эдгээр баримт бичгийг Германы “Sueddeutsche Zeitung” сонинд нийтэлжээ.
Баримт бичигт компаниудын эзэмшигчид болон захирлуудын нэрсийг жагсаасан байх бөгөөд тэдний дунд Голландын улс төрч Нели Крусын нэр орсон байна. Тэрбээр 2004-2010 онд ЕХ-ны өрсөлдөөний асуудал эрхэлсэн комиссараар ажиллаж байжээ.
 
Үүний зэрэгцээ Японы 230 иргэний нэрс баримт бичигт байгаагийн ихэнх нь тээврийн компаниудтай холбоотой аж.
 
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын гүйцэтгэх захирал Жерард Райл эдгээр баримтыг олонд дэлгэсэн тухайгаа тайлбарлахдаа “ийм төрлийн мэдээллийг ил тод болгосноор олон нийтэд үйлчилсэн хэрэг, оффшор бүсэд юм нууж байгаа бол буруу зүйл хийж байж болзошгүй гэдгийг харуулж буй хэрэг" гэжээ.
Мөн тэрбээр хэлэхдээ, дэлхийн сэтгүүлчид энэ нууцлалыг илрүүлэхийн төлөө цаашид ажилласаар байх болно гэж мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 24/

    БАЯРЦОГТЫН САЯ ДОЛЛАРЫГ МОНГОЛД АВЧИРЧ АХМАДУУДДАА ЗОРИУЛЖ САЙХАН СУВИЛАЛ БАРИХ ЮМСАН, ТАСАРХАЙ ГОЁ СУВИЛАЛ ҮҮСЧ, ОЛОН АХМАДУУД ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАЯРЦОГТОД МӨРГӨНӨ ДӨӨ. ДААНЧ ТҮҮНД ИЙМ ЭР ЗОРИГ ҮГҮЙ.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    Сэлэнгэ аймгийн баянгол сумын нутаг Бороогийн алтны уурхай таширын нурууг гадныханд зарж баяжсан луйварчин хэний хэн бэ? хаанахын ямар хүн байдаг бол,буудан алвал таарна

    1
    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    АН, МАН ын лу\йварчид ард түмнийхээ амьдралаар тоглож эдийн засгийг навс унагаж, өөрсдөө хагартлаа баяжсан он жилүүд үргэлжилж байна

    Хариулах