Бат-Үүл ээ, баатрын тэмдгээ зүүж очоод шалгуулчих

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 28 ・ 11

Бат-Үүл зурган илэрцүүд

Бат-Үүл бачимдан  бархирав. С.Зоригийг алсан хэрэгт сэжигтэн биш  яллагдагчаар татсанд бухимдав.

Түүнийг дагуулан нийслэлийн намын даргын албыг нь авах, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг хийсэн ажлыг нь харлуулах  улс төрийн  “давхар ачих мэх” гээч ирчихсэн гэнэ. Нэг үгээр хэлбэл, өөрийнх нь эсрэг  улс төр, бизнесийн нам дамжсан “Их эвсэл” бий болж гэнэ. 

 

Өөрийнх нь хэлж буйгаар бол энэ бүхэнд  хэдхэн жилийн өмнөхан  энгэр дээр нь Улсын баатарын одон зүүж өгч асан Ц.Элбэгдорж  найз нь “элэг барих”-ыг үзүүлж өгч байгаа юм байна. Туслах, зөвлөхөө  турхирч гэнэ. Дохиур яаж хөдөлнө, Үүл хаашаа л бол хаашаа  “нүүх”   нөгөө гарзын  үүд  гэдэг шиг юм   нээгдсэн юм байх. Ийм учраас 1990-ээд оноос нэгдэн нийлж, хамсч хамтарч яваагүй мэт ааш авир үзүүлэх боллоо. Хууль зөрчиж намайг  хилсдүүлэн хэлмэгдүүллээ, хүний эрх гээч юм  хаана байна аа  гэхчлэн Э.Бат-Үүл баахан  халаглажээ.  

 

Гэтэл өнөөдрийг хүртэл  Улсын баатар маань хүний эрх, эрх чөлөө, монгол хүний амь нас, үнэ цэнэ,  түүнийг хамгаалахын  төлөө юу хэлж, хийсэн байна вэ. Ардчиллын хараацай, зоригт шонхор, буриадын цөстэй эрчүүдийн үргэлжлэл гээд гоёдом  гуншин зөндөө  бий дээ. Ардчиллын удирдагч С.Зориг улс төрийн аймшигт  аллагын золиос болсон 1998 оноос хойш “агсан” хэмээн 17 жил ярьж, бичиж ирэхэд түүнийг  цогт  тэмцэгч, чин сайн анд нөхрөө гэж боддог, хамтран тэмцэж явсан найз нь юм бол хэргийг илрүүлэхийн төлөө тэмцсэн үү, яаж тэмцэв гэдгийг олон нийт  сайн мэднэ. УИХ-ын гишүүн, Нийслэлийн АН-ын дарга, Хотын захирагч гээд өндөр аолбан тушаалуудыг  сэлгэж нисээд байсан. Нийслэлийн АН-ынх нь байрны арын сүүдэрт С.Зориг андынх нь хөшөө 1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдрийг сануулан бөртийж байдаг.

 

Э.Бат-Үүлийн өнөөдөр “Би   улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө”  гэж байна. Өөрөө хэлмэгдүүлэлтийн эсрэг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байсан уу гэвэл үгүй.  Жишээ нь,  МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  хилсдүүлэн яллаж, хүч хэрэглэн хэлмэгдүүлж байхад  “Гутлаа тосолж, зангиагаа зүүж очоод байцаалт өг” гэж хээв нэг хэлээд зогсч байсныг мэдэх нэгэн нь санаж л байгаа байх. Хүнд хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байхад Улсын баатар хүн тэгж хэлнэ гэдэг “Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт  байж болно” гэдэгт уриалан дуудаж  өдөөн турхирч, өөгшүүлэн дэмжиж  байсан бус уу. АН-ын гишүүд, төрийн албан хаагч цөөнгүй хүн   янз бүрээр хэрэгт шалгагдаж, өвчин хууч нь сэдэрч хөлийнхөө хурууг тайруулахаас эхлээд зарим нь шоронд амиа алдсан. Хүний эрхийнг зөрчиж байна гэж Э.Бат-Үүл лав дуугарч байгаагүй.  Монголын олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн  1930-аа оны хар сүүдрийн тухай ч үг хэлж байгаагүй санагдана.  Тэгээд өнөөдөр ийм зүйл ярьж суух ч гэж. Хэлмэгдүүлэлт Монголд  яагаад байгаад байна гэвэл, хэлмэгдүүлэлтийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй,  тэр байтугай хүлээн зөвшөөрдөггүй   ардчилагч Бат-Үүлчүүд  байгаа  учраас л тэр. Бас Бат-үүлийн яриад байгаа зүйл хэлмэгдүүлэлт мөн үү, биш үү. С.Зоригийг хэн алсан бэ гэдэгт хариулт нь бас өөр байх аа. Тиймээс өөрт нь хаяглаад хэлчихэд  Баатарын одонгоо зүүж очоод байцаалтаа өгчих хэрэгтэй. Улсын баатар гээд  баатарлагаар шалгуулчих .

 

Эх сурвалж: Зууны мэдээ соини

Л.ХЭРЛЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 06/

    Ene mangas tolgotiin baatar gej yu bdag yum. Zuulen sentiid olon jil suugaad teltsiij taralaad borivniihoo baasiig sain archij chadahaa bolio bailgyu.

    Хариулах
  • зочин / 2016 09 сар 29/

    Ёстой яасан гэж баатар болсныг бурхан л мэдэх байхдаа гоншигоноод байгаа нь учиртай дээр нь хүүтэйгээ идсэнийг нь нэмж шалгаа юу хийсэн гэж тэр мөнгө авсныг нь тэгээд тодорхой болнодоо

    Хариулах
  • kkk / 2016 09 сар 28/

    odoo ard tumeniig jagsaaj jagaasl usgen gej yriad bnlee oortei chin tsug tegj buruug demjij yvdag teneg ard tumen bishee

    Хариулах
  • ddd / 2016 09 сар 28/

    hoorhii unend guitsegden gedeg ene de huurhii uulee uulee edleh tsag ni bolje muu ym ih hiij hunii miu uzheer ert oroi xezee negen tsagt barigdhaas hoish unengee heleed buuj ogoo ard tumen chamaig haraad uzen ydaj bn shde ard tumeniig bitgii doromjlooroi teriig guiy tanias

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    Улсын баатар цолыг ингэж бузарлаж байхын оронд ухамсраараа эргүүлж өгчихөөд эдлэх ёстой шийтгэл хэрэв байгаа юм бол түүнийгээ эдэлсэн нь дээр дээ. эдлээч

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    балагтай бат-үүлээ чулуудай хүүтэйгээ нийлж идсэн мөнгөө улсдаа буцааж өг, монголын ард түмэнд гавьяа биш ГАЙ тарьсан хүн,шалгуулах болохоор битгий ДҮЛЗЭН царайлаад бай, одоо хэн ч чамайг хамгаалахгүй, хэн ч дагахгүй, чи дууссан шорондоо хүүтэйгээ цуг сууж ядарсан хүмүүсийг орон сууцанд оруулна гэж

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    би л ерөөсөө юу хийсэн гэж баатар цол өгсөнийг ойлгохгүй байгаа юм бусад хүн ч ойлгохгүй байна

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    Үнэнч шударга хүн юм бол эхлээд тэр гадаадад хүүхдийнхээ нэр дээр байгаа хөрөнгөө зараад монгол улсдаа хөрөнгө оруулалт хийгээч дээ худлаа инээж монголчуудыг молигдоод байхаар

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    Баатар юм бол БААТАР шиг л байл даа. Энэ тэндэхийн хүний нэр дуудаад улцаганаад байх хэрэггүй.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    Бат-Үүлээ баатарынхаа тэмдэгийг зүүгээд зангиагаа засаад байцаагч дээрээ очоод сайн шалгуулчих,хэрэг хийгээгүй юм бол хий хоосон хаяглаж,амьтаны толгой эргүүлэж өөрийнхөө нэр нүүрийг бараад яахав,зайлшгүй хариуцлага хүлээх зүйл байдаг бол баатарынхаа тэмдгийг буцааж өгөөд өөрөө сайн дураараа бурууга

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 28/

    яг үнэн шүү гэхдээ мэдсээр байж нуун дарагдуулна гэдэг чинь гэмт хэрэгтэн шүү дээ угаасаа ял авах нь тодорхой

    Хариулах