Х.Баттулгын эрэн сурвалжилж буй Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 03 ・ 8



УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр Эрдэнэт үйлдвэрийн оросын талын 49 хувийн хувьчлал хийгээд тус үйлдвэрийн улсад төлдөг байсан татвар 284 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг болтлоо буураад байгаа учир битүүлэг, анхаарал татсан хуйвалдааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байна гэдгийг зарласан.  

Тэрбээр хэлэхдээ, "Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа Хөгжлийн Банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна.

Арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга байна. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй" гэсэн бол VTV телевизийн Болдко ток шоу ярилцлагад орох үеэрээ мөн "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хувьдаа авахад дан ганц Эрдэнэбилэг гэдэг хүн жижигдэнэ. Эрдэнэбилэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гурван томын дэмжлэгийг авахгүйгээр үүнийг ганцаараа хийж чадахгүй" гэдгийг тодотгосон юм.

Үүнээс улбаалаад цахим сүлжээнд  нийтийн эзэмшлийн томоохон хөрөнгүүдийг хуйвилдааны аргаар хувьдаа шилжүүлж байгаа Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ гэдэг асуулт иргэдийн сонирхлыг ихээр татаж байна.

Д.Эрдэнэбилэг хэмээх эрхмийн нэр хэвлэлээр бичигдэхдээ УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэртэй давхар бичигддэг. Учир нь энэ хоёр хүнийг олон нийт Худалдаа хөгжлийн банк, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтлийн цементийн үйлдвэрийг хамтран хувьчилж авсан байж болзошгүй хэмээн харддаг. Хэвлэлээр ч ингэж бичигддэг.

Тэгвэл уншигч танд Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын холбогдсон түүх буюу Д.Эрдэнэбилэг хэрхэн хөрөнгөжсөн тухай олны төдийлөн мэддэгүй нэгэн нууцаас хуваалъя.

УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн  гэгддэг Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгатай 1990-ээд оноос ойрын хүрээнд ажиллаж эхэлсэн нэгэн аж. Тодруулбал, Х.Баттулга 1990 оны дунд үеэс өөрийн бизнесээ өргөжүүлж, Баянгол зочид буудал, Худалдаа хөгжлийн банкны дийлэнх хувийг  худалдаж аваад байсан тэр бүх цаг үед Д.Эрдэнэбилэг түүний дэргэд жолоочоор нь ажилладаг, нэг үгээр хамгийн итгэлт хүн нь байжээ.

Гэтэл 1997 онд 17 чингилэг спиртийн гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж Х.Баттулга хуулийн байгууллагад шалгагдан, аргагүйн эрхэнд тодорхойгүй хугацаагаар гадаад улс руу явахдаа өөрийн хөрөнгөө жолооч байсан Д.Эрдэнэбилэгт (Тухайн үеийн Улаанбаатар хотын банкны захирал) найдан үлдээгээд онгоцонд сууж байсан түүхтэй гэнэ.

Улмаар хэсэг хугацааны дараа асуудал намжиж Х.Баттулга эх орондоо эргэн ирэхэд итгэлт хүн гэгдэж байсан Д.Эрдэнбилэг нь аль хэдийнээ Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудал дээр тухлаад авсан байсанд Х.Баттулгын дургүй хүрсэн талаар ойрын хүрээллийнхэн нь одоог хүртэл ярилцдаг байна. Товчхондоо, энэ цаг үеэс Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын нөхөрлөлийн түүх өндөрлөж, хөрөнгийнхөө тэн хагасыг жолоочдоо булаалгасан Х.Баттулга өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбилэгийг хаа явсан газраас нь олж газрын хөрснөөс арчина хэмээн эрэн сурвалжилж, хорхойтой арааныхаа мухарт шүд зуун заналхийлсээр ирсэн байна.

Интернэтийн google хайлтад зураг болон тодорхой мэдээлэлгүй нууц ноёнтон Д.Эрдэнбилэгийг Х.Баттулгаас зугтаж явах үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлийг хүртэж, дотных нь хүн болсон тухай мэдээлэл байдаг. Тэгвэл үүний учир шалтгааныг уншигч та доорх өгүүллийн хэсгээс тодруулан сонирхоно уу.
 
* * *
АН Засгийн эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Монголын хамгийн хүчирхэг банк бол ХХБ байсан юм. Дотоод активууд нь багассан ч гадна талдаа зүйрлэшгүй хүчирхэгжсэн, дээр нь ХХБ өөрийн гүйцэтгэх захирлыг Төвбанкны Ерөнхийлөгчийн сэнтийд залсан байв. Энэ хоёрын утасны үзүүр нэг гарт тодорхой хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт атгагдаж байсан юм. Энэ нууцыг Ерөнхий сайд болоод Н.Алтанхуяг мэдсэн ч яаж ч чадахгүй байсаар унасан билээ. Үнэндээ Н.Алтанхуягийн унасан, Х.Тэмүүжингийн түүнтэй сүжирсэн шалтгаан нь ХХБ-ны нэг тэрбум ам.долларын бондод Засгийн газраас баталгаа гаргахгүй гэж их зан гаргасантай холбоотой юм.

Одоо бол "Голомт" өрийн асуудлаас болоод сүйрлийн байдалд орсон бол ХХБ сэргэн мандаж байна. Гэхдээ "Голомт" М.Энхболдыг байхад алзахгүй, ХХБ ч М.Энхболдыг байхад алзахгүй. Сахал Эрдэнэбилэг бол Т.Бадамжунайн хүргэн бөгөөд "Улаанбаатар банк", "Улаанбаатар даатгал"-ыг босгоод өөрийн болгосон. Харин М.Энхболдын "Голомт"-той холбоотой нь аль эртний газрын наймааны эхтэй.

"Голомт"-ын гол эзэд нь хөөгдсөн Лу.Болдоос гадна Баабар, Батж.Батбаяр, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ц.Элбэгдорж, П.Цагаан нар юм. Харин ХХБ бол Эрдэнэбилэгийнх. ХХБ одоо "Хөтөл"-ийн цементийн үйлдвэр, "Эрдэнэт" УБҮ-ийн 49 хувийг эзэгнэсэн том картель болж өргөжсөн ба хамтрагчид нь өнөөх "Голомт" банкны далд эзэд, улстөрийн дээд хүрээнийхэн тодорхой хэлбэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар юм. Чухам ийм учраас Т.Бадамжунайг "Эрдэнэт"-ийн захирлаар очиж болзошгүй гэх таамаг удтал явсан боловч өөрийн юманд өөрөө очоод ч яах юм билээ? Хүргэнийхээ боол болж болохгүй байлгүй дээ.

Судлаач Д.Ганхуяг, "Хоёр дахь дууны үг" нийтлэлийн хэсгээс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 07/

    Д.Ганхуяг бичсэн бол итгэхэд хэцүү....?

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    энд авах юм алга

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    Үнэн бол ард түмэн минь эдгээр луйварчидтай эх орон үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө алалдая.Хэнээс айх гэж..Одоо байгаа АТГ эдэнтэй тэмцэж чадахгүй.ЦЕГ-ыг хараат бус нөхцөлөөр хангасан нөхцөлд тэд тэмцэж чадна.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 03/

    ynen yum uudaa

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 03/

    Yamar aimaar um be??? Elbegdorj nuguu shudarga hun??????

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 03/

    монголд үнэн байна уу? арай дэндэж байна, нямдорж гишүүн ил гаргаж тавьж байгаа нь маш сайн хэрэг, АТГ одоо ажлаа хийгээчээ, ингэж явсаар улс орон маань үгүйрэн хоосорч хятадын мэдэлд орлоо.

    Хариулах
  • Баяр / 2016 10 сар 03/

    Хулгайч өөрийн ухсан нүхэндээ нэш л өдөр унана

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 03/

    дүрмийн сандаа 1 сая төгрөгтэй байж байгаад монголыг бүхэлд нь дээрэмдэж сүйрүүлдэг наад хүмүүсээ баривчилж хориоч, Тэдэнд зохих шийтгэлийг нь эдлүүлээд монголыг өрнөөс нь салж аварч болох юм биш үү? Өөрсдөө хулгайлж оффшортоо хадгалчихаад хүүхэд хөгшдийн аягатай дундуур хоолноос хасч өрөө төлнө гээ

    Хариулах