“Ерөнхийлөгч болохоор дуугарч чадахгүй байгаа юм болов уу”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 03

5108-1

Аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсны харамсалтайгаар амиа алдсан өдөр гэдгийг Монголчууд бүгдээрээ мэддэг, тэрчлэн уг өдөр харамсал гашуудлаа эргэн эргэн дурссаар олон намартай золгожээ.

Тэгвэл ардчиллын анхдагчдын нэг С.Батчулуун С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Э.Бат-Үүлийг шалгаж байгаа асуудалтай холбоотойгоор хэвлэлд дараах зүйлийг өгүүлсэн байна. Тэр хэлэхдээ” Зориг, Бат-Үүл, Элбэгдорж гэх мэт манай намын дээд удирдлагад сонгогдож байсан олон нөхдөө би мэднэ. Булаацалдах юмгүй л улсууд байсан юм даа. Зоригийг хөнөөсөн хэргийн дараа тэд юу ч булаацалдаж байгаагүй. Би өөрөө намын дээд байгууллагад сонгогдохыг нэг их эрхэмлэдэггүй. Ардчиллын маш сайн цэрэг, гүйцэтгэгч байя гэж боддог. Тэр чиглэлийн сургуульд явуулж, би номыг нь заалгаад ирсэн. Өнөөдөр хүртэл би энүүгээрээ л намынхаа төлөө зүтгэж байна. Одоо би юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Яаж ч бодсон Элбэгдорж нь Бат-Үүлдээ хүмүүсийн төсөөлөөд байгаа, хэлэх гээд хэлж чадахгүй байгаа юмыг хийх хүн гэж би бодохгүй байна. Бат-Үүл нь Эбигийнхээ эсрэг ийм юм хийх хүн гэж би бодохгүй байна. Тийм юм анзаарагдаж байгаагүй. Ер нь бие биедээ сэтгэл дундуур ч юм уу, бие биедээ юм санасан улсын юм ажиглагддаг. Тийм юм ажиглагдаагүй л юмсан. Бүү мэд. Би хоёулантай маш их ойрхон байгаа.

Ер нь гудиггүй сайхан эрчүүдийн үерхлээр үерхэж байсан. Ийм л улсууд. Ерөнхийлөгч надаас илүү л Бат-Үүл ийм хэрэг хийгээгүй гэдгийг мэдмээр юм. Эсвэл Ерөнхийлөгч болохоор дуугарч чадахгүй байгаа юм болов уу.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх