Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэн нь НОВШ БОЛОХ НЬ удахгүй тодорно

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 04 ・ 10

Сүүлийн үед хотын мээр асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн зөвлөх Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгөх хэрэгтэй гэж хэвлэлээр мэдэгдсэн нь Э.Бат-Үүл баатрын эгдүү, уур хоёрыг зэрэг хүргэжээ.

Монгол төрийн тэргүүн аль нэг намын гишүүн бус байдаг тул тэр тусмаа түүний зөвлөх нь ямар нэгэн намын дотоод асуудлаар хэвлэлээр мэдэгдэл хийх нь зохисгүй үйлдэл юм.

Гэтэл ардчиллыг Монголд нутагшуулахын төлөө хамтран зүтгэж байсан нөхрийнх нь албат ийнхүү болчимгүй мэдэгдэл хийсэн нь  цаанаа Ц.Элбэгдоржийн явуулга байсан гэж Э.Бат-Үүл мэдэгдэв.

Д.Сосорбарам нар Э.Бат-Үүлийг өмөөрч, АН-ыг тарааж шинээр нам байгуулах тухай хэвлэлээр мэдэгдсэн нь учир дутагдалтай мэт санагдана. Чухамхүү тэд АН-ыг авсанд орох хүртэл нь чирчихээд одоо түүнд хиймэл амьсгаа хийж, сэхээн амьдруулахаас гаргахаа бодох байтал ийнхүү нутаглуулахаар сэтгэл шулуудсан нь хоёрыг бодогдуулна. Тэгээд ч нас нь явсан АН-ын партизанууд өөрсдөө тэтгэвэртээ гарч, тус намыг авч явах эрхэм үүргийг залуу хойч үедээ өгсөн нь дээр юм.

Гэвч тэд өөрсдийгөө хөгширч, зөнөөгүй, улс төрөөс холдох болоогүй гэж үзэж байгаа нь дээрх мэдэгдлээс тодхон харагдана. С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийн нэр аль дээрээс хойш холбогдож, тус хэрэгт түүнийг яллагдагчаар татсан нь улам бүр байдлыг хүндрүүлэв. Б.Булганыг 11 cap хорьсны эцэст мөрдөнгөөс суллаж, хэргийг нь прокурорт шилжүүлэв. Тэгэхлээр энэ Шинэ жилээс өмнө Э.Бат-Үүл Баатарт барих өвлийн өвгөний нэгэн сюрприз бэлэг бол түүнд шүүхээс ял оноож магадгүй байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд чухам юуны учир эрхэм нөхрөөсөө зайгаа барих болов гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ.

Уг нь түүний орыг залгаж Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай байсан Э.Бат-Үүл Баатрын хувьд юун Ерөнхийлөгчтэй манатай болж байх шиг байна. Энэ бүхний цаана ирэх жил МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ бараг өвөртөлсөн тус намын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хувийн харьцаа хамтын бизнесээс нь болж улам бүр тэлж байгаагаас үүдэлтэй гэж зарим нэг ажиглагчид үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагыг зохион байгуулаагүй ч онц ноцтой хэргийг нуун дарагдуулсан гэрчийн этгээд болохыг тагнуулын шугамаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мэдсэн тул эртхэн түүнээс зайгаа барихаар шийдсэн нь энэ гэж үзэх хүмүүс ч байна. Тиймээс Э.Бат-Үүл Баатрын хувьд өдгөө нуман тулгуурт ороод байгаа билээ. Бүхий л үнэн мөнийг гагцхүү Монгол Улсын шүүх л тогтоох үлдээд байна.

 

МАШ НУУЦ сонин №17 /18/ 682-683/

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 06/

    Medrel 2 gatsaa. neg ni husuugiin doosh ni daraad hayachihsan 10 biton shig, nuguu ni shulamiin tsagaan tolgoitoi.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 05/

    Монголын ард түмэн эдгээр шааруудаас хулгайд алдсан мөнгөө нэхэж авах хэрэгтэй харин.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 05/

    Одоо энэ намууд, засаг төрд байгаа улс төрч нэртэй бүх шаарнууд зайлах нь зайлж, үхэх нь үхэж байж л Монгол улс сая цэвэршинэ. Улс төрч нэртэй хэн нь ч олгтой амьтад биш. Бүгд бузартсан, муу юм сурсан, хулгай луйвар хийж дассан муусайн пиздакууд. Монголын ард түмэн эдгээр шааруудаас хулгайд алдсан м

    1
    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 05/

    Ерөнхийлөгч шударга хүн дээ ардчилсан намынхаа ялзралыг аврах гэж байгаа байлгүй батүүл баатарт их учир байна

    Хариулах
  • Батаа / 2016 10 сар 05/

    одоо АН түүний партизанууд үеэ өнгөрөөж бүгд тэтгэвэр гарах хэрэгтэй дараагийн залуучуудыг монголын ард түмэн хүлээж байна

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    2 уулаа новш

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    чалчаач гэсэн эбэ нь шудрага талдаа байхаа батүүл ойлгомжтой болчихоод байхад үүл баатраа даганач гэх шиг далдагануур долоогч байх юмаа хэдиигээр өөрөө алаагүйч гэсэн сайн найз хамтрагчаа алсан хэргииг нуун дарна гэдэг чинь өөриихөө эрх ашгиин төлөө яахаасч буцахгүй этгээд гэсэн үг идэх уух улс орно

    3
    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    1 teregnii 2 dugui

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    Элбэгдорж,Бат-Үүл хоёрын хэн нь хуурамч вэ гэвэл Элбэгдоржийг би хэлнэ.Хэн нь илүү хорчин вэ гэвэл би бас Элбэгдоржийг л хэлнэ.Хэн нь МАН-тай хүзүү сээрээрээ холбоотой вэ гэвэл Элбэгдоржийг л хэлнэ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 04/

    Үүл баатраа дээдлэж,Үглээ Ерөнхийлөгчөөс салая

    Хариулах