2000 гаруй албан хаагч ажлаасаа чөлөөлөгджээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 06 ・ 4

Сонгуулийн маргаашаас эхэлсэн халаа сэлгээ томилгоо хоёр сарын хугацаанд дэндүү хурдан өрнөж байна.

Энд иргэдээ өмөөрдөг төр засаг, энэрэн нигүүлсдэг удирдлага гэж алга. “Дээрээс” ирсэн шийдвэрийн дагуу гарын үсэг, тамгаар бүхэл бүтэн айл гэрийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэж байна.

 

Хэдхэн хоногийн емнө нийслэлийн агентлагуудаас 200 гаруй хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчит 18 компанийн 14компанийн гүйцэтгэх захирлыг улс төрийн шалтгаанаар сольсон байна. Мэргэжлийн хүмүүсийг сольсны цаана улс орны эрх ашиг яригдаж байгаа гэдгийг харьяа үйлдвэрчний эвлэлийнхэн халаглан ярьж, хаана хандахаа мэдэхгүй будилж явна. Халаа сэлгээний талаар АН-ын хуульч, Хяналтын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг судалгааг гаргаж байгаа аж.

 

Одоогоор бүтэцийн өөрчлөлт, янз бүрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо 21 аймаг орон нутагт 800, яам, нийслэлийн агентлаг, дүүргүүдэд 1200 орчим байна. Тухайлбал, Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас 33, нийгмийн даатгалын салбараас 40, Хөдөлмөрийн яамнаас 110, Гадаадын хөрөнгө оруулалтын газраас ес, Хүүхдийн төлөө үндэсний газраас 28. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35- ыг нь сольжээ. Хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад эхнээсээ шүүхэд хандаад явж байгаа гэнэ.

 

Б.Цэцэг

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 07/

    монголчуудын нам дагаж навсагнаж цүнх барьж цүндэгнэж явдагын гай тэгээд 2012 онд хичнээн хүн ажилгүй боллоо тэр хүмүүс чинь ардаа бас л амьдралтай хүмүүс байсан юм шүү хохь чинь

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 06/

    АН цагтаа хоёр байтугай хорин мянгыг халаа биз дээ. Цаг цагаараа байдаггүй, хааны алба халаатай гэдгийг мэдэх үү. Хохь чинь. Гоншигнолгүй 2020 оныг хүлээ

    Хариулах
  • Солонго / 2016 10 сар 06/

    Монголд намаар сонгууль хийх тохирохгүй юм даа.Төрийн яамыг Монголд зайлшгүй байх оновчтойгоор тогтоож, улс төрөөс болж самрахгүй байлгамаар байгааг эрхэм гишүүд, дарга нар анзаарахыг хүсэхгүй л байдаг юм шиг. Ард олонд тийм л засаг хэрэгтэй байна даа

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 06/

    Амаа олохгүй магтаж сонгосон намын минь хүч

    1
    Хариулах