”С.Зоригийг Ерөнхий сайд болгохгүйн тулд тийм зүйл хийсэн байхыг би үгүйсгэхгүй”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 06 ・ 10

2aaa5a6990223e22big

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Э.Бат-Үүлийг шалгаж байгаа тухай асуудлыг эсэргүүцэн хэлж ярьж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Ч.Энхээ арай өөр зүйлийг хэлж ярьж явна.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг асуудлын талаар “-Би мэдэхгүй байна. Мэдэхгүй учраас үгүйсгэж чадахгүй. Өө, Бат-Үүл  тэгсэн гээд баталж бас чадахгүй. Ямар нүдээр харсан биш дээ.  Харин энэ гурвын хооронд эрх ашгийн зөрчил байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл, Э.Бат-үүл бүр эртнээс эрх ашгаа зарласан “Би Ерөнхий сайд болно. Ерөнхий сайд болоод боловсролын сайдаа дагуулаад гадаадын маш олон улсаар явна” гэсэн. Энэ бас  телевизээр ярьсан яриа нь шүү. Дараа нь С.Зоригийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхийн өмнө Э.Бат-Үүлийг дэвшүүлэхэд Их хурал хүлээж аваагүй унагаачихсан юм. Тэгээд С.Зориг гарахаар болсон байхгүй юу. Магадгүй түүн дээр тэр хоёрын хооронд ямар нэг байдлаар одоо нөгөө  Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрын хооронд бас нэг Ерөнхийлөгч болох гэсэн юмнаас болоод асуудал үүсээд байгаа шиг тийм маягийн зүйл  тэр үед байсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, Э.Бат-үүл нэг тийм  шартай нөхөр. Тухайн үед өөрийнх нь амнаас унасан үг ч бий. “С.Зориг одоо Ерөнхий сайд болж чадахгүй байж  болох гэж намайг унагаахад гар бие оролцсон” гэсэн нэлээн гомдолтой үг дуугарсан тохиолдол байдаг юм. Тийм учраас С.Зоригийг Ерөнхий сайд болгохгүйн тулд тийм зүйл хийсэн байхыг би үгүйсгэхгүй. Тэгэхдээ  яг таг баталж бас  чадахгүй. Ямар ч байсан би нэг зүйлийг хатуу хэлдэг. Аль дээр үед С.Зоригийг нас барахад ч хэлсэн. С.Зоригийн аллагын эзэн Ардчилсан хүчний дотор гэж бий. Одоо захиалагч нь гэх юм уу. Тэр нь яг хэн юм бэ гэдэг дээр би бас хатуу хэлж чадахгүй. Сүүлд Нинж тэгж хэлсэн чинь түүнийг баривчилчихсан, би их гайхсан. Уг нь тэр үгийг чинь улс төр судлаач С.Эрдэнэтуул бид хоёр хамгийн түрүүнд хэлсэн. Бид хоёрыг хэн ч баривчлаагүй. Яагаад бид хоёрын хэлсэн үгийг давтаад хэлсэн Нинжийг сүүлд нь барьсныг ойлгоогүй. Нинжийг баривчлахад би хэлж байсан “Нинж буруугүй ээ, миний ярьсан зүйлийг наадах чинь давтаад хэлсэн байна. Та нар намайг барих ёстой шүү дээ” гэхэд хэн ч тоогоогүй. Тэгээд Нинжийг баахан суулгаж байгаад гаргах шиг болно лээ.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Баньдхүү самдан / 2016 10 сар 17/

    Зоригийг ЕС болгохгүй гэж нухах шаардлага яг, тэрхэн үед хэнд ч байгаагүй. Аллагын эзэн, захиалагч АН-д байхгүй, харин ардчиллын анхдагчдаас байх магадал өндөр. С.З-г ЕС болгох магадалалтай гэж зарим хүмүүс боддог байсан байж болох ч тухайн үед, бүр үүрэг гүйцэтгэгчтэй хичнээн сар болоход АХЭвсэл нэ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Отгонбилэг агснаас хэргийг холдуулах гэж батүүлийг холбогдуулж байж болно шүүдээ . Гэсэн миний таамаг байна . Ард нь нам унана шүү дээ .

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 09/

    Улс төрийн шалтгаан худал байж мэднэ. "ЕС болчихолж магадгүй" гэх сураг түүнийг үхсний дараа гарсан. Тиймээс нэг муу найгүй алуурчны хэрийг ахиалагч олох гээд төөрөөд байгаа биз.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 09/

    Зоригийг ЕС болгохгүй гэж нухах шаардлага яг, тэрхэн үед хэнд ч байгаагүй. Түүнийг болгох магадалалтай гэж зарим хүмүүс, би ч боддог байсан байж болох ч тухайн үед, бүр хичнээн сар болоход АХЭвсэл нэрийг нь ЕС-д дэвшүүлж байгаагүй юм. Нэр хүнд нь ч сайн байгаагүйг хүмүүс санаж байгаа. Хэрэв дэвшүүлс

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 07/

    яагаад хүн санасан бодсоноо хэлж болохгүй гэж таамагласан юмаа л бичээ биздээ сүйд болоод байх юм алга нийгэм тэр аяараа л иймэрхүү таамагтай байгааш тээ хууль цагдаагийнхан хэрэг илрэх дөхсөн гэсэн удахгүй учир нь олдох биз үүнийг бичсэний төлөө хүний элий балайгаар дуудах юу билээ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 07/

    Энэ Энхээ жаахан балай нөхөр шүү дээ.Ардчилалынханд жийгдсэндээ гомдолтой явдаг л хүн л дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 07/

    үнэн байж болзошгүй л юм

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 06/

    UNEN GEJ GANTSHAN L BAIGAA SHUU DEE HEN CH BAISAN UNEND GUITSEGDENE ENE BOL HATUU HORVOOGIIN HUULI

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 06/

    ЯГ Л БОДИТ БАЙДЛЫГ ХЭЛСЭН ЮМ БИШ ҮҮ. МЭДЭМХИЙРСЭН ТААВАРЛАСАН ЮМ ЮМ АЛГА.ОЛОН НИЙТ Ч ИЙМЭРХҮҮ Л ОЙЛГОЛТТОЙ БАЙГАА БИЗ ДЭЭ. ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ТЭГЭЖ ЛХЭЛЭХ ШИГ БОЛСОН.

    Хариулах
  • иргэн / 2016 10 сар 06/

    энэ одоо юун элий балай зүйл яриад байнаа ухаан нь зүгээр байгаа даа

    Хариулах