С.Жавхлан нам байгуулах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 11 ・ 9

 

Сүүлийн үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэл хийж, ихээхэн дуулиан тариад байгаа. Түүнд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбар хийсэн. Тэрээр “...Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг юм.

 

Би сүхэн дор толгойгоо тавьж байна ч гэх шиг. Мафи гарлаа ч гэх шиг. Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг. Энэ асуудал дээр Ардын нам, Засгийн газар ямар ч хамаагүй гэх шиг. Ер нь Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү? Зүгээр л сүржин хувийн эрх ашиг хөөсөн мэдэгдэл гэж харж байна. Дээд талынхаа суудал руу мяраасан. Аль эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн ийм л хандлага байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн үйлдлийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэсэн юм.

 

Тэгвэл Ц.Нямдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэж үздэг хүн цөөнгүй байдгийг би мэднэ. Гэхдээ улс төрд явж байгаа хүн хэзээ зогсох, хэзээ давших, хэзээ окопонд орох вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Яг миний хувьд өнөөдөр тийшээ зүглэх цаг биш гэдгээ дотроо тооцоолоод элдэв хөдөлгөөн хийгээгүй байгаа. Цаг нь ирэхийг би бас үгүйсгэхгүй” гэж байжээ.

 

Үүнтэй холбоотой нэгэн мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлж байснаараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж “хөдлөөд” эхэлсэн нь энэ. МАН түүнийг нэр дэвшүүлэхгүй бол УИХ-д бие дааж сонгогдсон, нутгийн дүү С.Жавхлан нь нам байгуулна. Мань эр тэр намынх нь нэр дээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ мэдээлэл үнэн эсэхийг УИХ-ын гишүүн С.Жавхлан нотлох нь ээ. Тэр нам байгуулах уу?

 

Д.Дамдин


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • хөдөө / 2016 10 сар 12/

    жавхлаан бидэнд нам ердөө ч хэрэггүй бидэнд хонгилийн үзүүрт хорин хэдэн жилийн өмнө харагдсан тэр гэрэл рүү хөтлөөд явах ухаантан хэрэгтэй байна

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Хоосон шоу реалити.....

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Nymdorj eronxiilogch bolj boldoggui ym uu.tegeed ymar xun bol boldog ym.bas ix xutsax ymaa.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    За ЖАВХЛАН нам байгуулаал эхнэрээ Нямкатай элсүүлээл ёо ёо ёо дахиад л нэг онигоо гаргах гээд байнуу???

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    За ЖАВХЛАН нам байгуулаал эхнэрээ Нямкатай элсүүлээл ёо ёо ёо дахиад л нэг онигоо гаргах гээд байнуу???

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Би хэн нэг улстөрчид нэр зааж хандсангүй,зүгээр л үнэнийг хэлэхэд манайд хамгийн хэрэггүй юм нам нэмэх буй болгох асуудал,муу эрд халдага дараа гэж үнэн үг байдаг,зуун ямаанд жар далан ухана ч гэж ярьдаг...

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Нямдорж үнэнийг хэлж байгаа энэ шударга хүн. Батзандан Нямдоржийн хэлсэн үгний 90 хувь үнэн гэж хэлсэн шүү. Элбэгдорж монголыг самарч байнаа энэ үнэн

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 11/

    Нямдорж яагаад ерөнхийлөгчид нэр дэвшиж болохгүй гэж болно би саналаа өгнө

    Хариулах
  • Батаа / 2016 10 сар 11/

    Дээр үед хүүхдүүд айл гэр болж тоглодогсон одоо улс төрчид нам байгуулж тоглодог болжээ гэвч дүү минь одоо бидэнд нам хэрэггүй

    Хариулах