Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 09 сар 29
Цагдан хорих 461-р ангиас оргосон хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ сарын 04-нд оргосон Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарын гэрэл зураг бүхий эрэн сурвалжилж байгааг зарласан хуудас нийтийн тээвэр болон хотын гудамжаар нааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагналтай хэмээн зарлаж байгаа.
Тэгвэл оргодол Б.Амарбаясгаланг өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан баривчилсан байна. Түүнийг Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос баривчилсан байна.
Оргодол сэжигтэн Б.Амарбаясгалангийн хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Их-Орд” худалдааны төвөөс олон тооны гар утас хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байжээ. Ингээд дөрөвдүгээр сард цагдан хоригдсон бөгөөд ар гэрийнхэн нь байнга уулздаг байсан бөгөөд түүний хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.