Үзэгчид “Х ТҮЦ” продакшны тоглолтонд өндөр үнэлгээ өглөө

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 12

 

  photo DSC_3694_zps50ac34d6.jpg

Юун Мөөм????? гэдэг реклам үзэгчдэд хүрээд багагүй хугацааг өнгөрөөжээ.  Аглуугийн бүлтгэнэсэн нүд , хэвлүүхэн яриагаар бүтсэн энэ реклам бараг л залуусын амны уншлага бас моод болжээ.

Энэ бол Х ТҮЦ Продакшны энэ  жилийн отгон тоглолт буюу “Ийм нэгэн явдал” шоуны реклам. Сүүлийн үед Соёлын Төв Өргөөнд тэдний тоглолтыг зорьсон үзэгчдийн хөл дүүрэн байна. Тэдний тоглолт ч ёстой бут авч байгаа бололтой. Нэг үеэ бодвол Монголын үзэгчид үзвэр үйлчилгээ нь сонголттой, сонгосон үзвэрээ соёлтой бас шүүмжлэлтэй үздэг болжээ.

 photo DSC_3345_zpsc87507f3.jpg

Тэгвэл тэдний энэ удаагийн тоглолт үзэгчдээс  өндөр үнэлгээ авч бас СТӨ-с үзэгчид бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай гарч байна. Арга ч үгүй биз дээ.  Анхны гэсэн тодотголтой бүхэн тэдэн дээр хаягтай мундаг уран бүтээлчид болохоор муу зүйл хийх эрх байхгүй шүү дээ. Ингээд та бүхэндээ тэдний тоглолтын фотоноос хүргэе. Дашрамд хэлэхэд Тэдний тоглолт өдөр бүр СТӨ-д 19:00 цагаас тоглогдож байгаа юм билээ.

  photo DSC_3602_zpsb5f4afcc.jpg  photo DSC_3584_zps1a58b6f1.jpg  photo IMG_0925_zpsdbfa380a.jpg  photo DSC_3462_zps4fc5b1d9.jpg  photo DSC_3445_zps9872f13c.jpg    photo IMG_0035_zps9cd4b653.jpg


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх