Samsung s8 ирэх сард худалдаанд гарах нь

Технологи ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 02

БАРСЕЛОНА. /Reuters/. Ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S8” ухаалаг гар утсаа ирэх сарын 29-нд худалдаанд гаргана гэж Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци мэдэгдлээ. Испанийн Барселона хотноо болж байгаа “Mobile World Congress” яармаг худалдааны үеэр тус компани энэ тухайгаа мэдэгджээ. 

Сүүлийн жилүүдэд “Samsung Electronics” корпораци тус яармаг худалдааны үеэр шиэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах болсон юм. Батарей нь хэт халан дэлбэрсний улмаас “Galaxy Note 7” ухаалаг гар утсаа өнгөрсөн оны 10 дугаар сард тус компани  дотоод, гадаадын зах зээлээс эргүүлэн татаж, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоосон ажээ.

Ингээд  хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, 5.3 тэрбум долларын алдагдал амсч, ухаалаг гар утасны борлуулалтаараа Америкийн “Apple” компанийн ард бичигдэх болсон юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх