Үзэгчдэд инээдмийн киноны мастерууд хэмээн үнэлэгдэв

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 13 ・ 1

Уг гэрэл зураг дээрх залуусыг та бүхэн андахгүй сайн танина. “ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус. Телевизийн нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлж тайз, дэлгэцийн төрөлд авьяасаа сорьж, амжилтын шатаа ахиулж яваа.

2012 онд найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран “Хоёр ертөнцийн буудалд” жүжгийг тайзнаа тавин драмын урлагт “тэсрэлт” хийн сонгодог төрөлд ямархан чадалтай уран бүтээлчид болохоо үзэгчдэд харуулсан билээ.  Мөн "Намрын синдром", "Сайн уу амьдрал минь", "Мөнгөний гахай" зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулж мэргэжлийнхэн болоод үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө кино театруудад нээлтээ хийсэн "Омарын эрэлд" кино үзэгчдээс сайшаал, магтаалын үгийг харамгүй хайрлаж байна. Тус кинонд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн бөгөөд бодрол, ухааралыг цагаахан инээдээр өгүүлсэн нь тун сонирхолтой. 

Тус хамтлагийн цахим хуудаст "Омарын эрэлд" киног үзсэн үзэгчид өөрсдийн сэтгэгдлээ бичин үлдээжээ. Ихэнхи үзэгчид үнэхээр инээдтэй болж хэмээсэн бол нэгэн кино сонирхогч инээдмийн кино үзээд ингэж инээж байсангүй ээ тв коктейл инээдмийн киноны мастер болсон байна гэж үнэлэв. 

Кино бол хамтын бүтээл гэж жүжигчин Цоомоо хэлсэн. Уран бүтээлд хамгийн үнэнч, зөв дүнг өгдөг хүмүүс бол үзэгчид. Тиймээс энэ удаад үзэгчдийн сэтгэгдлийг онцлон уншигчдадаа хүргэж байна. 

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: