Жүжигчин Р.Алтансүх: Бүх хүмүүстээ баярлалаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 18

 

Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг, ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөлөө. 

Тоглолтонд Монголын хошин урлагийн хамтлаг, продакшн бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Мөн дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа нар хүрэлцэн ирж үзэгч түмэндээ ая дуугаа өргөлөө. Энэхүү хандивын тоглолтын талаар жүжигчин Р.Алтансүхтэй утсаар холбогдож сэтгэлийн үгийг нь сонссон юм. 

Тэрбээр "Тоглолт сайхан болж өндөрлөлөө. Тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн үзэгчид, жүжигчид, дуучиддаа баярлалаа. Мөн олон жил хамтран ажилласан, энэхүү тоглолтыг зохион байгуулсан МУГЖ Н.Ариунболддоо маш их баярлаж байна. Энэ сарын сүүлээр эмчилгээндээ явахаар болсон" гэлээ.

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх