Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 18
Монголын хошин урлагийн акулуудын нэг "Шинэ үе" продакшны захирал жүжигчин МУГЖ Н.Ариунболдын санаачилгаар МУСТА жүжигчин Р.Алтансүхэд зориулсан хандивын тоглолт өчигдөр боллоо.
Тоглолтонд монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Мөн МУГЖ дуучин С.Жавхлан, МУГЖ дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ илэрхийлэн мэндчилж, хандивт нэгдсэн түмэн олондоо ая дуугаа өргөв.
Энэхүү тоглолтоор "Шинэ үе" продакшн жүжигчин Асидаа 40 сая төгрөгийг босгож өгчээ. Ийнхүү их ажлыг амжуулсан тэд амс хийх завгүй явна.
Дашрамд дуулгахад, "Шинэ үе"-ийнхэн Өвөрмонголын Хөх хотын нэг номерын тайз болох "Улаан театр"-т дөрвөн удаа тоглохоор хүлгийн жолоо залах гэж буйгаа дуулгалаа. Уг тоглолтынх нь тасалбар аль хэдийнээ худалдаалагдаж дууссан гэнэ.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.