Хоёр хүүхэд хордлогын эмчилгээ хийлгэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 09 сар 30

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг 7 дугаар хүүхдийн цэцэрлэгийн 37 хүүхэд 2014.09.25-ны өдөр гэдэсний халдварт өвчнөөр өвчилж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл 2014.09.29-ний өдрийн байдлаар 35 хүүхдийн биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 2 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх