“Матрикс”-ынхан үйлчлүүлэгчээ гомдоосон уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 09 сар 30

Монголд шилдэг нь гэгддэг “Mатрикс” салоны талаар таагүй мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөд гарч эхэллээ. Тус салоныхон үйлчлүүлэгчээ гомдоож, сэтгэл санаа болон эд материалын хохиролд унагачихаад уучлал гуйхыг ч хүсээгүй аж.

Хэдийгээр монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, хувийн хэвшлийн нуруун дээр ачааны ихэнх нь ногдож байна гэдэг ч нөгөө хэд нь монополь нэрээр энэ мэт асуудал үүсгэх нь бий. Тэдний хувьд хэрэглэгч хүсээд, мөнгөө төлөөд үйлчлүүлсэн, бид мөнгөө авсан түүнээс цаашхи нь бидэнд огт падлийгүй гэх байдлаар асуудалд ханддаг нь “Матрикс”-ын үйлдлээс тодорхой харагдана.  

Тодруулбал, С.Учрал хэмээх үйлчлүүлэгч есдүгээр сарын 2-ны өдөр тус салоноор үйлчлүүлсэн бөгөөд энэ үеэрээ үсчинд нь зураг үзүүлж, яг ийм байдлаар засаад өгөөч гэсэн байна. Гэтэл үсчин үсийг нь өөрийнх нь хэлснээс тэс өөр зассан бөгөөд үйлчилгээний хөлс гэж 99000 төгрөг нэхжээ. Тухайн үед үйлчлүүлэгч охинтойгоо хамт явсан болохоор элдэв хэл ам хийж чадалгүй мөнгийг нь өгөөд гарснаа цахим хуудаснаа бичсэн байна. Тухайлбал, тэрбээр “Матрикст маш их гомдсон... Өчигдөр “Матрикс” орж үсээ янзлуулсан. Нэг ижил тайралттай хэд хэдэн зураг харуулсан. Мастер үсчин гэсэн. Тайрч эхэлсэн. Би ямар их итгэлтэй байсан гээч. Үзүүрийг нь долгионтой болгоно гээд хими хийсэн ч ороогүй. Юун долгиотох, овойж арзайсан юм болсон. Одоо хүнтэй уулзах нь битгий хэл, өөрийгөө толинд хараад айж байна. 99000 төгрөг төлсөн гээд бод доо. Муурч унах дөхсөн, даанч хүүхдээ тэвэрчихсэн дээр нь маш их гомдсон болохоор чанга дуугарч чадаагүй. Яадаг юм билээ. Тайрсаар байгаад 3 см хүрэхээргүй болгочихсон” хэмээн бичсэн юм.

Мэдээж энэ тохиолдолд хүмүүс тэднийхийг сонгоод үйлчлүүлсэн хүний буруу гэх байх. Гэвч хэрэглэгч бид үйлчилгээ авсныхаа үр дүнд сэтгэл хангалуун, инээмсэглээд тухайн газраас гарах ёстой. Бүр байг гэхэд “Хэрэглэгч хаан” гэгддэг нөгөөх алдартай зүйрлэл үйлчилгээний байгууллагад нэвтэрсэн гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд хэрэглэгч гомдлоо гаргах нь зүйтэй. Учир нь хэн ч багагүй мөнгө төлчихөөд өөрийгөө муухай харагдуулахыг хүсэхгүй. Тиймдээ ч дээрх үйлчлүүлэгч энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичиж. Үүний дараа тус салоноор үйлчлүүлээд сэтгэл дундуур үлдсэн олон хүн нэгдэж сэтгэгдэл бичиж, өөрсдийн асуудлаа хуваалцсан байна. Ингэснээр үйлчлүүлэгч албан ёсоор гомдлоо бичээд, өөрийн цахим хуудсанд хандсан 300-гаад хүмүүсийн сэтгэгдэл болон 99000 төгрөг төлсөн баримтыг хавсарган захиралтай нь уулзсан аж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх