Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 21
Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг "Х-ТҮЦ" продакшн үзэгчиддээ "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо арваннэгдүгээр сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас толилуулж байгаа билээ.
Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшны уран бүтээлчид энэ удаагийн тоглолттой завгүй байгаа ч өдөр нь түмэн олондоо шинэ жилээр цэнхэр дэлгэцээр хүрэх тусгай нэвтрүүлгийн зураг авалтандаа ороод тун завгүй яваа гэнэ.
Уг телевизийн нэвтрүүлэг нь UBS телевизийн дэлгэцээр "Өвлийн инээмсэглэл-2014" нэртэйгээр гарах юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.