Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 09 сар 30

Хошин урлагийн "Шинэ үе" продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг рүүгээ халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг гарсан. 

Биеийнх нь нэлээд орчим хувь нь түлэгдсэн Д.Оюунтуулын хувьд өөрийг нь эрүүл, хохиролгүй болгоод өгчихвөл Ц.Алдармаад заавал ял шийтгэл оногдуулах сонирхолгүй байгаа гэж мэдэгдсэн ч эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хоёрдугаар шүүхэд болох байсан ч хойшлогдлоо. Хурал хойшлогдсон шалтгаан нь шүүхийн шинжээч, өмгөөлөгч нар ирээгүйн учраас ийнхүү хойшлов. Хуралд шүүгчээр С.Базарханд, Г.Алтанцэцэг, Л.Гансүх, улсын яллагчаар Б.Бямбадагва, шинжээчээр Н.Энхцолмон, өмгөөлөгчөөр Б.Дашдорж, Э.Ганбат нар оролцох байсан юм.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх