Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 26
Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа, ганц нэгэн шүлэг хэлж, эх орныхоо хөгжлийн тухай санаашран ярьдаг Завхан нутгийн уугуул цэл залуухан найрагч хэмээн яруу найрагч О.Цэнд-Аюушийн тухай найрагч нөхөр нь бичсэн байдаг. Түүний тэрлэсэн шүлгийг уншиж үзээгүй уншигч гэж үгүй биз ээ.
Тэрбээр Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг хүртжээ.
Дашрамд дуулгахад, яруу найрагч О.Цэнд-Аюуш олон түмний сонсох дуртай Никитон хамтлагийн "Үүлэн үст" дууны шүлгийг зохиосон билээ.
Ингээд түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, уншигч та бүхнийхээ сонорыг "Үүлэн үст" дуугаар мялаая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.