Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 03
“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл энэ цагийн шилдгийн шилдэг нь болохоо харуулж “Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзэн болж, “Топ модель”-иор өргөмжлөгдлөө.
Монголын хувцас загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадам энэ жил 26 дахь удаагаа болж өнгөрөв. Харин “Гоёл-2015” наадмын Гранпри шагналыг “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол “Шилдэг загвар зохион бүтээх товчоо”-гоор “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо шалгарав. Ийнхүү топ модель хэн болох бол гэсэн үзэгчдийн сэтгэл түгшээсэн асуултын хариу ч тодорхой болов. Өөрөөр хэлбэл, нүдээ олсон шагналын эзнээр загварын тайзнаа 10 жил алхсан Х.Бадамгэрэл шалгарч, мэргэжил нэгтнүүдээ болон загварын ертөнцөд хайртай хэн бүхнийг баярлууллаа.
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.