Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 04
・ 3
Аливаа үндэстнийг Соёл, Нийтийн баяр, Гамшиг, Гадны халдлага гэсэн дөрөвхөн хүчин зүйл нэгтгэж байдаг хэмээн Германы нэрт судлаач, философич, социологч М.Вебер цохон тэмдэглэсэн байдаг.
“Соёл” гэж хүн төрөлхтний язгуур үнэт зүйлс, хүний хөгжил, аливаа ард түмний тогтвортой хөгжлийн үндэс, төр улс оршин тогтнохын баталгаа, харилцан ойлголцох түлхүүр, хүний сайн сайхан амьдралын эх сурвалж, унаган байгаль, эх дэлхийтэйгээ идээшин зохицож ирсэн амьдрах ухаан, урлаг, уран сайхан, утга зохиол, зан заншил, ёс суртахуун, хэл соёлын тогтолцоо билээ.
“Уламжлалт соёл” гэж Монголчуудын үеийн үед өвлөн уламжлуулж ирсэн, урлаг, уран сайхан, утга зохиол, зан заншил, ёс суртахуун, хэл, соёлын тогтолцоог хэлдэг. Гэтэл хамгаас хэрэгтэй хэмээн тунхаглан хуульчилсан тогтоомжоо зөрчих нь зүйд хэр нийцтэй бол!!!
“Соёл, Соёлын яам” Монголчууд бидэнд хамгаас хэрэгтэй гэдгийг хуулиар тогтоохдоо,
- Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, НҮБ-ийн Ерөнхий ассемблейн 2011 оны 65/166 тогтоолд:
“Соёл бол тухайн үндэстний хөгжлийн тулгуур, төр улс оршин тогтнохын баталгаа, хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийг хурдасгагч хүчин зүйл” хэмээн томъёолсон байдаг аж.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолд:
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” болохыг тунхагласан бөгөөд “Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ... биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлж”, “хүүхэд, залуучуудад түүх, соёл, зан уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлэх”-ийг заасан байдаг аж.
Түүнчлэн манай орон зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш соёлын салбарт хувийн хэвшлийн эзлэх хувь хэмжээ, өрсөлдөөн өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж, тэр хэрээр ашиг орлого ч энэ салбарт нэмэгдсэн. Мэдээж улс орон соёлын бодлого баримталж байж хөгжих гүүр болно гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин өдгөө улс орон хямралд орлоо гээд соёлоо устгах бодлого баримталж болохгүй байлтай.
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 51 музей, сум дүүргийн 340 гаруй соёлын төв, 1500 гаруй номын сан, 130 гаруй хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн агентууд, 500 гаруй хувийн хэвшлийн кино студи, продакшн, 10 гаруй хувийн хэвшлийн цирк студи, төрийн болон төрийн бус байгууллагад нийтдээ 7200 гаруй үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна гэсэн албан бус тоо бий.
Зөвхөн төрийн өмчийн соёлын байгууллагад 5800 гаруй соёлын ажилтан, уран бүтээлч ажиллаж байна. Ийм байхад шинээр Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсон Ч.Сайханбилэг, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулахаар болж Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барилаа.
Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, Боловсрол, шинжлэх ухааны яамтай нэгтгэн “Боловсрол, соёл, шинжлэх ухааны” яамыг шинэчлэн байгуулахаар болоод байгаа юм. Ийнхүү Монголын мянга мянган уран бүтээлчид болоод урлаг соёлын байгууллагууд хөсөр хаягдах нээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.