1Хангалттай унтаж амрах
Сайн унтаж амрах нь хоол идэж, уухтай ижил.Энэ бол амин шаардлагатай зүйлсийн нэг. Гэвч орчин үед хүн төрөлхтөн маш ачаалалтай амьдарч өдөрт 4 хамгийн ихдээ 5 цаг унтдаг бөгөөд энэ нь бие организмыг маш ихээр ядаргаанд оруулдаг байна. Дэлхийн хүн амын 40% нь өдрийн цагаар тогтмол нойрмог байдаг гэнэ. Энэ нь мэдээж ажлын бүтээмж, оюун ухаан, бие организмд сөргөөр нөлөөлдөг. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх хувь нь долоо хоногийн 3-4 өдөр нойрмог байдаг гэдгээ хэлжээ.
Сайн унтаж амрах нь ой тогтоолт сайжруулах, ажлын идэвхийг нэмэгдүүлэх, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, анхаарал сайжруулах, булчингийн массыг нэмэгдүүлэх, стрессийн түвшин болон сэтгэл санааны гүн хямралыг бууруулдаг байна. Тиймээс нэн түрүүнд хангалттай унтаж амрах хэрэгтэй.
2Ус уу
Сэрээд хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсийн нэг бол мэдээж ус уух. Дараа нь хэрэв та дуртай бол кофе, цайгаа ууж болно. Ус ууснаар нойрмог байдал арилж, тархийг "асааж", биеийн хорыг гадагшлуулж, бодисын солилцоог сайжруулах үр дүнтэй.
3Өдөрт хамгийн багадаа 30 грамм уураг хэрэглэ
Иллинойс мужийн Их Сургуулийн хүндэт профессор Дональд Лайман өглөөний цайндаа хамгийн багадаа 30 гр уураг хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Тим Феррисс ч гэсэн “4 цагийн дотор бие галбираа хөгжүүлэх” номондоо сэрснийхээ 30 минутын дараа 30 гр уураг идэх хэрэгтэй гэжээ.
Уургаар баялаг хоол хүнс нь цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд хадгалж, өлсөх мэдрэмжийг удаан хугацааны туршид дардаг. Үүнээс гадна нүүрс усыг боловсруулахад чухал үүрэгтэй бөгөөд үүний ачаар таны хэрэглэсэн хоол хүнс өөх болж хуримтлагдахгүй. Өглөөний цайндаа дараах бүтээгдэхүүнийг хэрэглээрэй:
1.Өглөө бүр 2-3 өндөг идэх (нэг өндөг 3 грамм уурагтай)
2. Хэрвээ өндгөнд дургүй бол цацагт хяруулын мах, гахайн мах эсвэл ээдэм ид.
3. Ургамлын гаралтай уурганд ногоо, самар, шош зэрэг болно.
4Дасгал хөдөлгөөн хийх
Бид спорт эрүүл мэндэд тустай гэж үргэлж ярьдаг. Европын оронд хийсэн судалгаанаас харахад 25-64 насны эрчүүдийн 1\3 хувь нь спортоор хичээллэдэг байна. Хэрвээ та эрүүл, идэвхтэй хүмүүсийн тоонд багтахыг хүсэж байвал өнөөдрөөс эхлэж дасгал сургуулилт хийж эхлээрэй.
Өглөөний цагаар хүнд дасгал хийхийн оронд хөнгөн гүйж, турник дээр бэлтгэл хийх хэрэгтэй. Гэхдээ дасгал сургуулилт гэдэг хувь хүн бүрт өөр байдаг учир та өөрөө сонголтоо хийж болно. Өглөөний цагаар спортоор хичээллэх нь тархийг бүтэн өдрийн турш сэргэг байлгаж, стрессийн түвшинг бууруулдаг юм. Та өөрийнхөө эрүүл мэнд, бие галбирт анхаарахгүй бол өөр хэн ч анхаарахгүй гэдгийг санаарай.
5Унших
Өглөө гэдэг сонин сэтгүүл гарчиглахад хамгийн таатай цаг хугацаа юм. Өглөөний цайгаа ууж байхдаа, ажил руугаа явж байхдаа аудио ном сонсож, өөрийн мэдлэгийн хүрээг тэлэхийг хичээгээрэй. Бүх амжилттай хүмүүсийн хэлж байгаагаар тэд долоо хоногт нэг ном уншиж дуусгахыг хичээдэг гэнэ. Тогтмол суралцаж, тархиа хөгжүүлж байдаг нь алдартнуудын амжилтын нууц байж болох юм. Өглөө 15-20 минут ямар нэг зүйлийг уншихад л та тархиа шинэ мэдээллээр цэнэглэж чадна.
6Хүйтэн шүршүүрт орох
Өглөө босмогцоо хүйтэн шүршүүрт орох гэдэг аймшигтай сонсогдож байна уу. Гэтэл бодит байдал дээр энэ нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд хүйтэн шүршүүр нь маш олон давуу талтай. Хүйтэн ус нь сэтгэл зүйн болон бие махбодын ядаргааг тайлахад тусална. Ийнхүү хүйтэн усанд бага багаар орж дасах нь дархлааны системийг сайжруулж, цусны эргэлтийг хэвийн болгож, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа болон бодисын солилцоог сайжруулах юм.
2007 онд хийсэн судалгаанаас харахад өглөө хүйтэн шүршүүрт ордог хүмүүс сэтгэл санааны гүн хямралд ордоггүй бөгөөд хүйтэн ус нь биднийг илүү аз жаргалтай болоход тусалдаг.
Мэдээж, анхны бүх зүйл хэцүү байна. Тиймээс та хүйтэн шүршүүрт орохынхоо өмнө та өөрийгөө усан санд орж байна гэж төсөөлөөрэй. Хэд хэдэн оролтын дараа та аль хэдийн дассан нэгэн болох болно.
7Зорилгоо дахин бодох
Хүн бүр өөрийн гэсэн том, жижиг олон төрлийн зорилготой байдаг. Хэрвээ та өглөө бүр өөрийн зорилгыг санаж, зорилгоо хэрхэн бодит болгох талаар бодож төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадвал энэ нь танд зорилгодоо хүрэхэд нэг алхам болно. Ингээд нэг өдөр та зорилгодоо хүрч, амжилтын амтыг мэдэрч чадна.
8Том зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг зүйлийг хий
Өглөө та эрч хүчээр дүүрэн байх учир хамгийн хэцүү, чухал ажлынхаа нэгийг хийх хэрэгтэй. Хэрвээ та энэ алхмыг өглөө хийхгүй бол орой гэхэд танд чухал ажлаа хийх эрч хүч үгүй болно. Өглөөгүүр хамгийн их эрч хүч шаардагдах ажлыг хийх хэрэгтэй. Өглөө бүр зорилгодоо хүрэх нэг алхмыг хийгээрэй.
www.caak.mn