“Омарын эрэлд” адал явдалт, инээдмийн кино ашиг орлогоороо тэргүүллээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон бөгөөд энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болсон.

Гэвч сүүлийн үед кино театруудын мэдээгээ өгөөгүй байдлаас болж хугацаандаа ашиг орлогоо тэргүүлэгч киноны жагсаалт гараагүй билээ. 

Энэ сардаа багтаан 2014 оны хамгийн их ашиг орлого олсон киног олон нийтэд мэдээлэх бөгөөд сүүлийн гурван долоо хоногийн байдлаар хамгийн их ашиг орлого олсон киногоор “Омарын эрэлд” кино шалгарчээ. 

 Mollywood Box Office
Snapshot_2014-12-05_114212


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх