Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 06
Уг гэрэл зураг дээрх залуусыг уншигч та хараад андахгүй таньж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголын номер нэг хөвгүүдийн хамтлаг гэгддэг "Камертоныхон". Тэд анх 1995 оны зургаадугаар сарын 25-нд хамтлагаа дөрвүүлээ нийлж байгуулжээ. Хамтлагийн ахлагч Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, Г.Мэнд-Амар нар гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй "18 нас" дуугаа тайзнаа дуулж үзэгч, сонсогчийн танил болж байсан билээ. Тухайн үедээ хамтлаг Монголдоо шинэ өнгө аяс авчирч байсан бөгөөд Монголд хамгийн их фентэй хамтлаг болсон бөгөөд өдгөө ч олон мянган фэнүүдтэй.
Харин 2005 оноос хойш хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээлээ хийсэн. Камертон хамтлагийн гишүүн Ганаа "Давхар цохилт" инээдмийн кинонд анх удаа гол дүрийг бүтээсэн. Найзынхаа тоглосон киногоор тэд нэгдэн "Асах-Гэрэл" дууг дуулсан билээ.
Тэгвэл хамтлагийн гишүүн дуучин Мээдээ хуучин үеэ санагалзсан гэрэл зургийг олонд дэлгэн харууллаа. Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ. Ид хийж бүтээх эрмүүн хүсэлтэй залуус одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нартай хамтдаа зургаа татуулж байсан нь өнөөдөр эргэн дурсан суух нэгэн түүхийн хуудаснаа үлдэж чаджээ.
Д.Ана
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.