Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа С.Сэрчмаагийн хулгайг илчлэв

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 07 ・ 3

 

Сүүлийн үед цахим ертөнцөд дуулиан дэгдээсэн нэгэн асуудал сөхөгдсөн. Тодруулбал, дуучин С.Сэрчмаагийн дуулж олны хүртээл болгосон "Шинэ жил ирлээ" дууг нь залуу дуучин Заяа, Цэлмүүн нар хамтран дуулсан. Түүний дууг зөвшөөрөлгүй дуулсан хэмээн дуучдын  хооронд багагүй маргаан үүсээд байгаа билээ. 

Дуучин С.Сэрчмаагийн хувьд мэдэгдэл гарган Дуучин Цэлмүүн болон Нэгэн зүгт хамтлагийн Заяа нарын дуулсан "Шинэ жил ирлээ" дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч дуучинаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм.

Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхолоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж шинэлэг юм хийхгүй хүний дуу булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна" хэмээсэн. 

Тэгвэл уг мэдэгдлийн дараахан дуучин Цэлмүүн  "Шинэ жил ирлээ дууг надад нэгэн зvгтийн дуучин Заяа эрхийг нь авчихсан байгаа би ганцаараа дуулах гэж байснаа болиод дуэт хиймээр байна гэж надад хvсэлт тавьснаар дуулсан юмсан.... Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болхоос албаар ингээгvй юм шvv!!!" гэх тайлбарыг хийгээд авсан. 

Харин Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа "Би хулгай хийж үзээгүй. Зөвшөөрөлийн дагуу дууны зөвшөөрөлийг нь авсан танай хүргэн ахаас. Шинэ залуу уран бүтээлчдээ дэмжихийн оронд заргалдаж байдаг. Энэ дуучин эгч маань 2003 онд оюуны өмчид бүртгүүлсэн гэрчилгээгээ ил гаргачих. Яах гэж Санжаа зохиолчийг ийм эвгүй байдалд оруулаад байна аа. Би 2007 онд СУИС-ийг төгссөн мэргэжлийн дуучин хүн харин та мэргэжлийн хийлч хүн" гэлээ. 

Энэхүү дуучдын маргаан нэлээд ширүүсч бие биенийгээ хулгайчаар нь дуудаж байгаа нь харамсалтай. Мөн дуучин Заяагийн зүгээс С.Сэрчмааг "Сэтгэлд буруу"-гүй дууныхаа аяыг хулгайлсан гэж Хятадын дуучны дуулсан хувилбарыг дэлгэлээ. 

Д.Ана

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 08/

    Serchmaa boliyoo haha ineedtei hun bnshdee ugasa ter Nb&sally g hotolj bhad ni l sonin ****tai gj bodogdsn. zaluu emegtei duuchdiiig s***loh yanztai, eregteichuudtei mayglah shinjtei l haragdsan daa. neeh goe duuchin gehgui ee yhb heden ggui duulsan duutai. tom hun bjeej huuhed shig ***ralhuu zantai

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 08/

    Yamar muuxai buduuleg zaluu ve? Uichlalt guixiin orond manai zaluuchuud iim buduuleg muuxai bolchixson duulxaasaa omno ochood xelchixsen bol xun yaval gej dee. Tegeed bas boloogui xuniig doromjlood

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 07/

    ter duugiin serchmaagaas iluu duulchikhsan bol yakhav tegsenchin merejiliin 2 duuchin khiilchin serchmaagaas bur muu duulsan clipiin uzeeree serchmaa khiilchin gesenchin kharin davgui duulsan bainlee youtube ees khartsuulaj kharlaa.

    Хариулах