Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 08
Хөөрхөн гэж олноо танигдсан залуу жүжигчин бол О.Дөлгөөн. Тэрбээр хамгийн анх Хана аймшгийн кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж байсан билээ.
“Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил”, "Сүүлчийн шөнө" зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. Мөрөөдлийн театртаасаа түр чөлөө авчихсан байгаа гэдэг. Түүнээс цахим найзууд нь олон асуулт асуудаг ч тэр болгон хариулаад байдаггүй хөөрхөн бүсгүй сүүлийн үед идэвхитэй хариулжээ. Завтай үеэ зугаатай өнгөрөөх зорилгоор асуултанд хариулдаг гэнэ шүү.
Хайртай бандийнхаа талаар товч өгүүлвэл гэсэн асуултанд "Хайртай банди маань намхан үс бараг байхгүй бүдүүн ааштай дураараа нэг ч төгрөгний орлогогүй идэмхий хэрэглээ өндөртэй голомтгой тийм хэрнээ хайр татам сайхан... Тэр минь дөнгөж 10 сартай" хэмээн хошин хариултыг өгчээ. Энэ жаахан залуу бол мэдээж түүний өхөөрдөм хүү О.Ивээлт-Од.
Энэ мэтчилэн олон хүний асуултанд хөгжилтэй хариулт өгөн стресс гэх зүйлийг мартан суудаг болсон бололтой.
Д.Ана
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.