“ICT Expo-2020” үзэсгэлэнд МТҮПаркын бизнес инкубаторын 17 компани оролцоно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 06

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo-2020” 10 сарын 09-11-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно.

Тус үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нийт 17 гарааны буюу инкубатор компаниудаас

  • Програм хамгамжийн 6,
  • Контент үйлдвэрлэгч 5,
  • Эрүүл мэндийн системийн 2,
  • Электроникийн 2,
  • Маркетинг, VR хөгжүүлэлтийн чиглэлүүдээр тус бүр нэг компани оролцож мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.

Мэдээлэл, технологийн үндэсний паркын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: new.itpark.mn 

Инкубатор компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг: incubator.itpark.mn  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх