НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт МАН-ын сор болсон залуус нэр дэвшиж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 07

НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт МАН-ын сор болсон залуус нэр дэвшиж байна

НИТХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 9, 11, 12, 20, 23, 28-р хороонд МАН мэдлэг боловсрол, ард иргэдийнхээ амьдрал, аж байдлыг мэдэх шилдэг боловсон хүчингүүдээ илгээж, нэр дэвшүүлжээ.


НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт нэр дэвшигч Нацагийн Баярмөнх нь НИТХ-ын “архаг” төлөөлөгч юм. Ажлынхаа гарааг цэрэг цагдаагийн байгууллагаас эхлүүлсэн тэрээр Баянзүрх дүүргийнхээ хөгжил, дүүргийн иргэдийнхээ аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхээр 2008 оноос завсаргүй хичээн зүтгэж ажиллаж ирсэн туршлагатай, итгэл зүтгэлтэй төлөөлөгч юм. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн МАН-ын даргаас эхлүүлэн, дүүргийн Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч зэрэг хариуцлагатай албуудыг нэр хүндтэй хашиж ирсэн.
Н.Баярмөнх тэрээр дахин иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж, сонгуульд ялалт байгуулвал Баянзүрх дүүрэгтээ дараах гол ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
-Шинээр 300 ортой нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн 5-р хорооны сүрьеэгийн диспансерын байрыг шинэчилж, Нийгмийн эрүүл мэндийн төв барина.
-Олон улсын стандартад нийцсэн ахмадын асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насанд хүрэгчдийг асрах төв байгуулна.

-Сансарын уулзвараас Дамбадаржаа хүртэлх авто зам, Дарь-Эх Шархад зэрэг гэр хорооллын авто замыг өргөтгөж, үерийн ус зайлуулах шугам хоолой, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэх зэргийг ирэх дөрвөн жилд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгасан нь олны анхаарлыг татаж, сайшаал хүртээд байгаа юм.
МАН-аас ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд хамтдаа дөрөө харшуулан нэр дэвшээд байгаа Б.Батбаяр, Н.Баярмөнх нар тойргынхоо иргэд сонгогчидтой уулзалт хийж, санал бодлыг сонсож байгаа аж. Энэ үеэр иргэдийн зүгээс хогны асуудлыг шийдэхэд дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүсч, засаглалын хямралаас гаргаж өгөөч гэх хүсэлтүүд ирэх болсон байна. Өнгөрсөн жилүүдэд БЗД нийслэлийн бусад дүүргүүдээс хог, гудамжны гэрэлтүүлгийн асуудлаар хамгийн сүүлд жагсаж байгааг иргэд онцолсон байна.
Иймд НИТХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 9, 11, 12, 20, 23, 28-р хороонд МАН-аас нэр дэвшигч Б.Батбаяр, Н.Баярмөнх нар дээрх асуудалд илүүтэй анхаарч, Цагаан давааны хогийн цэг дээр хог ангилж боловсруулах үйлдвэр байгуулахаа хийх ажлын төлөвлөгөөндөө тусгаад байгаа ажээ.

НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт нэр дэвшигч Буяндэлгэрийн Батбаярын хувьд Монгол улсын гавъяат багш, дасгалжуулагч юм. Тэрээр тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа чөлөөт бөхийн залуу тамирчид болон эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангахаас гадна тэдгээрийн нийгмийн баталгааг хангахад тодорхой сэтгэл зүтгэл гарган ажиллаж байсан. Түүний хийсэн ажлын үр дүнд монголын ард түмний хайртай тамирчид болох Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, МУГТ О.Насанбурмаа нарыг 2-4 өрөө байр, суудлыг автомашин, мөнгөн шагналаар шагнуулахад гол үүрэг гүйцэтгэж явсан шилдэг менежер билээ.
Нэр дэвшигч Б.Батбаярын хувьд зөвхөн дасгалжуулагчын ажлаар кареариа дуусгасангүй, хувь хүний хөгжилдөө анхаарлаа хандуулж, сурч боловсрон туршлага дээрээ суурилж Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Эрдэнэс таван толгой” ХХК-ны ТУЗ-ын нарийн бичгийн дарга, Дотоод хяналтын албаны даргаар тус тус ажилласан.
Түүний хувьд БЗД-ийн ард иргэд, хүүхэд багачуудыг аюулгүй хороонд амьдруулж, хоггүй орчныг бий болгох ажлыг цогцоор нь шийдэхээ илэрхийлээд байгаа юм. Дүүрэгтээ хүүхэд залууст зориулсан спорт, соёл амралтын хүрээлэн, Улиастай голын эрэг дагуух газрыг амралт, зугаалгын цогцолбор барихаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн дүүргийнхээ иргэдийг ажил орлоготой болгохын нэн тэргүүний зорилго болгож ажиллахаа илэрхийлээд байгаа юм. Тэрээр иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах үүднээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүргийн хогны асуудалд гол анхаарлаа хандуулахаа илэрхийлээд байгаа юм.
Нэр дэвшигч Б.Батбаярын тухай Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Дэлхийн хошой аварга С.Батцэцэг ярихдаа “Буяндэлгэрийн Батбаяр багш маань бэлтгэлийн үед жинхэнэ дасгалжуулагч, бусад үед шилдэг зөвлөгч болдог хүн. Барилдааны үеэр дэвжээний хажуугаас багш минь зөвлөгөө өгч, тэрхэн хооронд бид ярилцаж амждаг. Спортын хүний тэсвэр хатуужлаас гадна богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг зан чанарыг би багшаасаа суралцсан” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.