Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль болж яваа талаар уран бүтээлчид олон нийтэд хандлаа. Тэд энэ жил сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэж байгаа ч нүүдлийн майхан цирк бариад, хүйтэнд бэлтгэлээ хийж байна.

Циркийн үе үеийн уран бүтээлчид хамтран явуулын асар барьж, ойдоо зориулан энэ сарын 10, 11-нд тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байгаа юм. Явуулын асар циркэд 600 хүн тоглолт үзэх боломжтой гэнэ.  

Монголд улсад циркийн урлаг хөгжсөн, Ази тивдээ төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэж төгсөгчдийн 90 гаруй хувь нь гадаадад ажлын байранд зуучилдаг ч хичээлийн байргүй. Тиймээс улсын циркийг буцааж төрийн өмчид авахыг хүсэж буйгаа хэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn