S4 хамтлаг хөгжимгүй That’s Christmas to Me дууг коверложээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 12 сар 25

 

Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус шинэ оны босгон дээр хөгжимгүйгээр коверлосон дуугаараа фэнүүддээ бэлэг барилаа. Тодруулбал, Pentatonix хамтлагийн That’s Christmas to Me дууг коверлон шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

 

Тус хамтлагийн залуус коронавирусийн халдварын улмаас хөл хорионд гэртээ байгаа залуустаа зориулж өөрсдийн уран бүтээлээ лайваар дуулж өгч дэм хайрласаар байгаа юм. Тухайлбал 20 нас, Монголжингоо зэрэг хит дуугаа лайваар дуулж олон мянган фэнүүдээ баярлуулжээ.

Дашрамд дуулгахад, Уншигч та S4 хамтлагийн албан ёсны цахим хуудаст энд дарж нэгдэн дуртай дуугаа сонсох боломжтой.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх