Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд S4 хамтлаг цар тахлын үед ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж буй ШӨХТГ-ын хамт олонд шинэ оны мэнд хүргэлээ. Тэд Улаанбаатарын өглөө дуугаараа тус хамт олонд ая дууны мэндчилгээг дэвшүүлэв.

 

 

 

Тус хамтлагийнханы мэндчилгээг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг онцлон манай нийт албан хаагчдад урам хайрласан S4 хамтлагт маш их баярлалаа. Хөөрөөд бүр дэвхэцлээ. Маш их баярлалаа. Урмыг хугалалгүй бид хичээн ажилланаа. Дахин баярлалаа.

S4 хамтлагийн залуус нийгмийнхээ сайн сайхны төлөө, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж яваа салбаруудын ажилчддаа онцгойлон онлайнаар ая дуугаа өргөв. Тэд ХӨСҮТ, Эмч, цагдаа гээд галын шугамд өдөр шөнөгүй ажиллаж байгаа хамт олонд урам хайрлаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлсээр байна.