“Багшийн авьяасыг алдаршуулъя” урлагийн наадмын эзэд тодорлоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 02

Дэлхийн багш нарын өдөр болон Монголын багш нарын баярыг өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БШУ яам НБГ дэмжиж,   Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон хамтран зохион байгуулсан юм. 

“БАГШИЙН АВЪЯАСЫГ АЛДАРШУУЛЪЯ”  урлагийн наадмыг өнгөрсөн сарын хугацаанд зохион байгуулж өнөөдөр шагнал гардуулах, гала тоглолт амжилттай болж өндөрлөлөө.

Тус наадамд 130 гаруй сургууль, цэцэрлэгийн 312 урлагийн номер ,120 гаруй байгууллага, хувь хүний 500 гаруй дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн гарч давхардсан тоогоор 1500 гаруй гишүүд дэмжигчид оролцов. Наадмыг МУГЖ Л.Батжаргал, УГЗ Ц.Жамъяан,  БУГЖ Ж.Цэцэгээ нар шүүн явууллаа.

Урлагийн наадмын тэргүүн байр "Гранпри"-г БГД-ийн 40-р сургууль авлаа. Хоёрдугаар байранд  БЗД-ийн 87-р сургууль,  Гуравдугаар байранд БГД-ийн 28-р сургууль тус тус шалгарсан юм.

Мөн  Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр БГД-ийн 40-р сургуулийн багш Л.Тансармаа, СХД-ийн 112-р цэцэрлэгийн багш П.Саранцэцэг нар шагнуулав.

БШУЯ-ны жуух бичгээр СХД-ийн 116-р цэцэрлэгийн багш Ч.Янжиндулам шагнуулаа. Түүнчлэн амжилттай оролцсон авъяаслаг багш нарыг МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан, МБШУҮЭХ-ий хүндэт тэмдэг зэргээр шагнан урамшуулсан юм.

Уг наадам монголд анх удаа боловсролын салбарыг хамарсан томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог боллоо.

Эх сурвалж: www.dorgio.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх