Улсын хэмжээнд 38,450 хүнд COVID-19-ийн шинжилгээ хийхэд 58 хүнд халдвар илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 14

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийгдсэн COVID-19-ийн шинжилгээний дүнг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 38,450 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 58 хүнд халдвар илэрсэн. Үүний хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс  илэрсэн.

56 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. Ингэснээр Улаанбаатарт хотын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,513 болсон. Харин улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтод 1,839 тохиолдол батлагдсан. 

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. 

Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт 2,351 тохиолдол байгаагийн 71.5 хувь нь эдгэрсэн байна" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх