38 мянган хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 17

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Хоёрдугаар сарын 26-ны өдөр 38409 хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас 27, "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр нийт 27 хүнээс халдвар илэрсэн байна. 

Нийт 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

  • Улаанбаатарт 1605
  • Улсын хэмжээнд кластер голомтоос 1931 
  • Нийт эдгэрсэн 1777

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх