“Хувьсал” -ынхан шүүхийн хаалга татах уу

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 15

“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ.

Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй бололтой. Тодруулбал, энэхүү кино нь дээр жүжигчдийн нэр шүлгийг зохиогчоос нь зөвшөөрөл аваагүй нийтэлсэн гэнэ. Энэ талаар яруу найрагч Хулганайн Тэргэл,

хэмээн цахим хуудаснаа нийтэлж олон нийтэд мэдэгдлээ. Мөн тэрбээр киноны уран бүтээлчид тэр тусмаа таньдаг улсууд байж бүхэл бүтэн киноныхоо утга зангилааг аавын минь хүүхдүүдээ зориулан бичсэн шүлгээр зангидчихаад тэр тусмаа миний бие энэ шүлгээр нь бахархаж 17 наснаасаа хойш өдий 40 ч гартлаа өгч байсан телевиз, сонины бүхий л ярилцлага болгондоо нэр минь ийм учиртай нэр гэж дурдсаар ахуйд асууж хэлж дуулгах ч үгүй кино хийж тэр байтугай зарим хүн өөрийн тан гэр бүлийн асуудлаар кино хийсэн юм уу гэж асууж байхад хэнд сайхан таатай санагдах вэ? гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх