Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 15
・ 1
"Х Түц" продакшны царайлаг нуруулаг бүсгүйчүүдийн нэг жүжигчин А.Туяа нүцгэн зургаа алдсан бололтой. Тэрбээр өөрийнхөө биед мэс хүргэж байгаагүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Нэлээд хэдэн удаа нүцгэлээд авсан жүжигчин бүсгүй дахин хэзээ ч нүцгэлэхгүй хэмээсэн. Тэгвэл дахин түүний нүцгэн зураг олонд дэлгэгдлээ.
Сүүлийн үед олны танил хүмүүсийн нэрээр хуурамч фэйсбүүк нээн өмөөс нь дураараа дургигч нар олширсон. Тэдний нэг хүний нэр зээлдэгч нэгэн фэйсбүүк хэрэглэгч жүжигчин А.Туяагийн нүцгэн зургийг цахим хуудаснаа нийтэлсэн юм.
Харин уг постыг нь харсан жүжигчин "Пөөх хаанаас энэ зургийг олчихов оо.Энэ миний зураг мөн л дөө гэхдээ хүний зургийг хаана хамаагүй ингэж тавих жаахан эвгүй юм. Playboy сэтгүүлийн зураг байна. Өөрөөс чинь энэ зургийг устгаж өгнө үү гэж гуйя. Хувь хүнийхээ зүгээс" гэсэн юм. Түүний жинхэнэ өөрийн хөтөлдөг цахим хаяг нь Туяа Алтан нэртэй билээ. Туяа жүжигчин хэмээх нэртэй профайл бол хуурамч.
Д.Ана
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.