Андуурагдсан “хосууд”

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 15

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1998 онд дэлгэцнээ гарч байсан “Шинэ үсгийн багш” кино өнөөг хүртэл ард түмний үзэх дуртай, сэтгэлд хоногшсон кинонуудын нэг хэвээр байгаа билээ. Энэхүү киноны Тулга хэмээх шавилхан хүүгийн дүрийг чадварлаг бүтээсэн нэрт найруулагч Ж.Бунтар агсаны хүү Б.Гарьд аавынхаа мэргэжлийг өвлөж, урлагийн салбарт хүч үзэж явна.

Гэр олон ангит кинонд тоглон дахин үзэгчтэйгээ уулзсан тэрбээр шинэ уран бүтээл болох "Дэггүй хөрш" нэртэй олон ангит инээдмийн кинонд тоглож тун удахгүй кино сонирхогчидтой уулзах нээ. Түүний эхнэрийн дүрийг хоолойны цар хүрээгээрээ чадварлаг дуучдын жагсаалтын нэлээн дээгүүрт бичигддэг чадварлаг дуучин Г.Эрдэнэтунгалаг бүтээсэн байна. Дууч бүсгүй кино зураг авалтын дүрээр хамтдаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн юм. Гэвч тэд андуурагдсан хосууд болох нь тэр. 

Түүний цахим найзууд нь баяр хүргье сайхан хосууд байна хэмээн сэтгэлийн үгээ ихээр илэрхийлсэн байна. Уг нь амьдрал дээр жүжигчин Б.Гарьд "SBN" телевизийн хөтлөгч Үүрцайхын нөхөр билээ. 

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх