Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 02
Батаа, Шагай, Эрхэмээ 3...
Урлагийн ертөнцөөр дүүрэн авьяастнууд хөлхөлдөж байсан ч хамгийн чин үнэн бол хослох ёстой хүнээ олж, цаг нь ирсэн үедээ гарч ирэх ёстой байдаг бололтой. Үүний төгс жишээ бол Шагай,Батаа, Эрхэмээ гурав гэдэгтэй маргах ххүн цөөн биз.
Маскаас хойш шинэ хүчтэй гарч ирсэн продакшн байхгүй байсан үед тэд “Миний нууц хүү” хошин жүжгээрээ ёстой л нэг тасхийтэл гарч ирж чадсан. Үүнээс хойш хийгдсэн олон уран бүтээлүүдээрээ өөрсдийнхөө орон зайг тодорхойлж, хошин шоу ертөнцөд хэдийнэ тэнцвэртэйгээр байр сууриа олжээ. Энэ бол тэдний уйгагүй хөдөлмөр, чин үнэнч нэгэн сэтгэлээр гар гараа барин зүтгэсний хүч биз. Тоглох ур чадварын хувьд ч зөөлөн хатуугаа орлож аргагүй л нэг багийн ажиллагааг харуулдаг. Тийм ч учраас энэ үеийн хамгийн чадвартай хүчтэй хамтлагуудын нэг болоод байна гэж хэлж болохоор.
Ааяа, Навчаа тэргүүтэй сайн эмэгтэй хамтрагчдаар хүрээлүүлсэн болохоор зорьж очсон үзэгчид сэтгэл хангалуун гарч байгаа нь сайшаалтай. Гар нийлсэн залуусын шинэ тоглолт ч гэсэн үзэгчдийн дунд эрэлт ихтэй,шуугиан тарьсан амжилтаар дүүрэн байгаа. Тусгаар тогтнолын ордонд тавигдаж байгаа “Жаргалд умбасан Улаанбаатар” тоглолт үзэгч дүүрэн болж байгаа нь үүний нэгэн жишээ юм.
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.