Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 19
・ 2
Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн "Мисс монголиа-2014" тэмцээний авъяаслаг мисс өргөмжлөлт, "Андра загварын агентлаг"-ын модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож Дэд байранд шалгарчээ. Тэрбээр Мисс монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцсон Э.Азбилэг нь уран нугаралтын гайхимшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны олон сая хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадлаа. Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт 2014 оны 12 сарын 19-нд Сөүлийн Соме Севит боомт дээр болсон бөгөөд дэлхийн 164 орны 10 сая гаруй хүн, телевиз болон сайтаар дамжуулан энэ арга хэмжээг үзэж сонирхсон байна.
Шинэ цагийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлснээр кино урлагийн од, рок попын дуучин, супер моделиуд тодрон гарах замналыг бий болгох зорилготой энэхүү арга хэмжээ Хан мөрний арлын бүс нутагт болж байгаагаараа онцлог байсан ажээ. Түүнчлэн тус арга хэмжээ нь усан боомт дээр буюу усан дээр барьсан байгууламжинд болсон, гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм.
Тэмцээний ялагчийг шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй хамтад нь тодруулсан бөгөөд тус арга хэмжээг “Одуудын үдэш” нэрийн дор зохион байгуулж, Өмнөд Солонгосын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулжээ. Ингээд “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэгтээ нийт монголчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүхний дээдийг хүргэе.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.