Д.Эрдэнэчимэг: Намайг хуучны уянгалаг аялгуутай дуу зохиодог гэлцдэг

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 25
 
Д.Эрдэнэчимэг:  Намайг хуучны уянгалаг аялгуутай дуу зохиодог гэлцдэг
Энэ оны хамгийн сүүлийн дугаараараа та бүхэнтэй залуу уран бүтээлч Соёлын тэргүүний ажилтан Д.Эрдэнэчимэгийг уулзуулж байна. Тэрбээр саяхан бие даасан анхны цомгоо гаргаад байгаа юм 

-Дуучны мэргэжлийг хаана, хэзээ эзэмшсэн бэ? 

-СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид 2005 онд орж байлаа. Багаасаа дуулах дуртай байсан ч энд тэнд дуулж олны нүдэнд өртөж явсангүй. Сүүлийн үед олон жил уулзаагүй найзууд “дуучин болсон” гэхээр их гайхдаг. Сургуулиа төгсөөд Налайхын Соёлын ордонд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч болсон. 

-Хамгийн анхны уран бүтээл тань юу вэ? 

-Учрал” гэх дуу хүмүүст нэлээд хүрсэн байдаг. Энэ дуу 2010 онд төрсөн Түүнээс хойш өөрөө ая зохион дуулж, бас зарим хүний санал болгосон шүлэгт ая хийлээ. Ихэвчлэн хайрын сэдэвтэй дуу дуулдаг. Ая зохиох дуртай болохоор хэд хэдэн дууны ая зохиосон. “Эх үрийн дуу хэмээх дууны үг, аяыг зохиогоод бяцхан шавь Анударьтайгаа хамт дуулсан. Энэ бол миний үг, аяыг зохиож өөрөө дуулсан анхны дуу. Одоогоор 15 дууны аялгуу зохиож, өөрөө болон бусад дуучнаар дуулуулсан. Миний урын санд шинэ цомогт ороогүй 30 гаруй уран бүтээл бий 

-Дууны аялгууг зохиоход амаргүй биз? 

-Мэргэжлийн ая зохиогч биш болохоор хэцүү зүйл их бий. Анх “Эх үрийн дуу”-г зохиох үед надад таалагдаж байсан хэдий ч хүмүүст сонсгохоос ичдэг байв. Түүнийгээ хамт ажиллаж байсан хөгжмийн багшид анх сонсгосон чинь “Юу ярина вэ. Юунаасаа ичиж байгаа юм. Энэ чинь үнэхээр сайхан дуу болсон байна гэсэн. Түүнээс хойш урам орж дуугаа ч олонд хүргэж, олон ч аялгуу зохиосон Мэргэжлийн хөгжмийн зохиолчийг бодвол дууны ая зохионо гэдэг энгийн зүйл Хөгжмийн зохиолчид өөрийн зохиосон аялгуугаа сонсгож заавар зөвлөгөө авч байсан. Тэд намайг “Хуучны нэг сайхан уянгалаг аялгуутай” гэдэг.

-Танд хандаж яруу найрагчид шүлэг ирүүлдэг үү? 

Яруу найрагч В.Нэргүй Хатан туул” хэмээх шүлэгтээ ая зохиож өгөөч ээ” гэсний дагуу хоёр хоногийн дотор ая зохиож өгсөн. Энэ дуу олны хүртээл болж байгаа юм билээ. Сүүлд сонсоход Б.Явуухулангийн “Туулын урсгал” дууны дараагаар гарч ирсэн хоёр дахь дуу хэмээн хүмүүс ам сайтай байх шиг байна Дуучинтайгаа уулзаагүй удаж байна л даа. Утсаар л “Юу болж байна, яаж байна” гэж ярьдаг. Хийсэн бүтээсэн зүйл минь хүмүүст хүрч байгаад баяртай явдаг.. 

-Та анхны цомгоо гаргалаа. Ирэх онд юу хийхээр төлөвлөж байна вэ? 

-2014 он миний хувьд сайхан жил болж өнгөрлөө Анхны бие даасан цомгоо гаргалаа. “Дурдан аялгуу цомогтоо “Заяаны чамдаа “Хайрлаач намайгаа Хайрын цасхан”, “Шинэ жил ирлээ”, “Бүжгийн ай”, “Аз жаргалын бороо” зэрэг 16 дуу багтаасан. Энд хэлэхэд би Налайхын унаган хүүхэд болохоор төрж өссөн нутгийнхаа тухай “Налайх хот” дууг оруулсан. Энэ дууны шүлгийг уурхайн ахмад ажилтан бичсэн юм. Дээхнэ үед уурхайчид маш эрч хүчтэй ажиллаж байх үед бүтсэн шүлэг шиг санагддаг Энэ шүлгийг би Налайхын тухай номоос олж уншаад Гэрэлбаатар багшдаа аяыг зохиож өгөх санал тавиад, өөрөө дуулсан юм. Ирэх онд цомгийнхоо тоглолтыг хийх төлөвлөгөөтэй байгаа.
Эх сурвалж http://www.info.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх