Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 25
・ 1
Азийн топ модель О.Ариунзул дэлхийн шилдэг арван моделийн нэгээр шалгарчээ
24 секундын өмнө | 0 сэтгэгдэл
Азийн супер модель, мисс О.Ариунзулыг танихгүй хүн ховор. Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг. Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.
Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой аж. “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг нь О.Ариунзул.
Өнгөрсөн онд ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болж байсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийн амжилтын түүхийнхээ шатыг нэгээр нэмсэн тухайгаа дуулгалаа. Тодруулбал, БНХАУ-ын Шензень хотод сарын гаруйн хугацаанд үргэлжилсэн “Miss Model of the World-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож чамлахааргүй өндөр амжилт үзүүлж Шилдэг арван моделийн нэгээр шалгарчээ.
Тус тэмцээнд дэлхийн 72 орны загвар өмсөгч өрсөлдсөн бөгөөд О.Ариунзул “Шилдэг үндэсний хувцас” болон “Шилдэг авьяас” номинаци тус бүрт нэгдүгээр байр эзэлсэн байна.
Топ модель бүсгүй энэ баярт мэдээгээ дуулгахадаа “Амжилтаар дүүрэн эх орноороо бахархсан, бидний өв уламжлал, ёс заншил үнэхээр агуу. Тусалж дэмжсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртдаа, эгчдээ болон гайхалтай даашинз урлаж өгсөн авьяаслаг хамт олондоо, бусад хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. 2015 онд маш их амжилтыг та бүгддээ хүсэн ерөөе” гэлээ.
Ингээд уншигч та бүхэндээ түүний тэмцээнд оролцож байх үеийн гэрэл зургаас хүргье.
Д.Ана
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.