Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд “Люминал” эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж буй талаарх гомдол цөөнгүй иржээ. “Монос” эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй “Фенобарбитал” буюу бидний нэрлэж заншсанаар “Люминал” эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар 16 нярай өнгөрсөн наймдугаар сард хордсон.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.