“Дуулиант-7”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 03 ・ 5

 

Өнгөрч буй долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцлон хүргэж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг тоймлон хүргье.

 

1.-Засгийн газрын бүтцийг өөрчлөх хуулийн төслийн танилцуулга-

Шинэчлэлийн Засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарлаа.

Тухайлбал, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас гарган босгож, дэд бүтцийн зарим салбар болон улсын эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулан орон сууцны барилгын дэд бүтэц, хот хоорондын зам, иргэний нисэх, орон сууц барьж байгуулан, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрийн салбарууд амжилттай хөгжих бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Манай Засгийн газрын үед эдгээр яамдууд хариуцсан ажил үүргээ сайн биелүүлж ажиллалаа.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна. Үүнд:

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчлөв.

Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтай болгох саналтай байна. Учир нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, хөрш орнууд болон гадаад оронтой харилцах эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, яам хоорондын гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Гадаад харилцааны сайдыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох саналтай байна. Үүнтэй холбогдуулан одоогийн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд хариуцах юм.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгож хамаарах асуудлын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудлыг хамааруулж, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулав.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад худалдааны зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа бодлогыг нэмж хамааруулав. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан зээл, тусламжийн нэгдсэн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг нэмэн хамааруулав. Засгийн газрын бүтцийг өөрчилснөөр яамдын зарим үйл ажиллагааны давхардлыг арилгаж, үйл ажиллагааг шуурхай болгож, илүүдэл орон тоог цөөрүүлж, төсөв мөн тэр хэмжээгээр хэмнэгдэх болно.

2.-Н.Батбаяргүй, Н.Удвалгүй, А.Гансүхгүй, Д.Ганхуяггүй Засгийн газар “Хол явах” замаа заслаа- 

Хуулийн дагуу УИХ-ын намрын чуулган маргааш буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад эдийн засаг, улс орны хөгжилд чухал гол хуулиуд багтсан байгаа. Харин хэлэлцэх асуудлы гжагсаалтад багтаагүй ч олон нийтийн анхаарлын төвд байгаа Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт намрын чуулганаар орох нь нэгэнтээ тодорхой болсон.

Ерөнхий сайдын зүгээс танхимдаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд улстөрийн хүрээнийхний дунд элдэв янзын таамаглал өрнөж байна. Саарал ордон доторх хов жив ч гадагшаа хальж, Засгийн бүтэц, Н.Алтанхуягийн танхимд үлдэх сайдуудын талаарх зорилготой болон зорилгогүй мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасрахгүй байна.

Хоёр жилийн ой дээрээ шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт ерөнхийдөө Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр”-ийн хүрээнд явагдах нь нэгэнтээ тодорхой болсон. Энэ асуудлаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар хоорондоо зөвшилцөж ярилцсан гэх сураг ажиг төдий мэдээлэл бий. Гэхдээ ямар ч байсан Засгийн газар бүтцийн өөрчлөлтөөр 11 яамтай байх нь хамгийн зөв хувилбар гэдэг шийдэлд нэгэнтээ хүрсэн гэх. Харин энэхүү бүтцийн цомхотголд ямар, ямарсайдууд “төрхөмдөө” буцах вэ гэсэн хувилбар эхнээсээ тодорхой болж, олонх ч Засгийн газрын тэргүүний баримталж байгаа байр суурийг дэмжиж буй бололтой. Ерөнхий сайдын хувьд танхимдаа нэг баг болж тоглож чадах, өөрт ноогдсон ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн сайдуудаа танхимдаа авч үлдэхээр тооцоолж байгаа гэнэ. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газарт буюу Н.Алтанхуягийн танхимд хэн хэн үлдэж, харин хэн, хэн явах вэ. Яагаад?

Үргэлжлэлийг эндээс уншаарай. Эх сурвалж: Sonin.mn Ж.Нямсүрэн

3. -Баригдаж дуусаагүй "Шангри Ла"-д гал гарав-

Өнгөрөгч есдүгээр сарын 30-ны өдөр хүүхдийн паркын хажууд баригдаж байгаа  "Шангри Ла" зочид буудлын барилга дээр гал гарав. Гал 24 давхар барилгын 7 давхраас цахилгааны гэмтлээс болон гарсан гэх эхний дүгнэлтийг албаны хүн хэлсэн юм.

"Тус барилгын гадна пассадны материал нь галд хэр тэсвэртэй вэ гэдгийг лобарторийн шинжилгээнд орсон үгүй хэлж мэдэхгүй байна.  Дээврийн хэсэг дээр ажиллаж байсан 23  хүнийг нийслэлийн онцгой байдлын албан хаагчид буулгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан өрөө бүрийг нягтлан шалгаж байна.

Барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байжээ. Гал 7 давхраасаа эхэлж гарсан бөгөөд цахилгааны гэмтлийн улмаас гарсан байж болзошгүй байна гэсэн эхний дүгнэлтийг манай шинжээч гаргалаа. Гэхдээ тав хоногийн дараа гал юунаас болж гарсан нь шинжээчийн дүгнэлтээр эцсийн байдлаар гарна" гэж ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж тухайн өдөр мэдээллийг өглөө.

Мөн гал унтраах ангийн шат нь 35 метрийн урттай бөгөөд 9 давхарт хүрч ажиллах боломжтой аж. Үүнээс дээшээ өндөрт гарч ажиллах зайлшгүй тохиодол гарч байна. Үүний тод жишээ өнөөдрийн гал. Өндөр барилга дээр ажиллахад нисдэг тэргээр үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байгаа гэдгийг шатар сайдад уламжилсан гэдгийг энэ үеэр онцоллоо. Гэхдээ шат сунахгүй гэж харж зогсолгүй  онцгой байдлын 40 гаруй албан хаагч усаа дээд давхаруудад зөөж галыг унтраажээ. Одоогоор гал юунаас болж гарсан шалтгаан нь эцсийн байдлаар тогтоогтоогүй байна. 

4. -С.Зоригийн агсны хөшөөнд цэцэг өргөлөө-

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өдөр нь аравдугаар сарын 02-ны өдөр тохиодог билээ.

Жил бүрийн эл өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай. Тэгвэл уламжлалын дагуу өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд түүний төрөл төрөгсөд, журмын нөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, болон журмын нөхөд нь нэрт улс төрч С.Зориг агсныг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөлөө.

5.- II амаржих газар халаалтгүй өвөлжих үү-

Өнгөрөгч сарын сүүлчээс буюу хэдхэн хоногийн өмнөөс II амаржих газрын эмч нар жагсаал хийж "Улаанбаатар" их дэлгүүрийн гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэдний жагсаал хийх болсон шалтгаан нь бидний дөнгөж хорвоод мэндэлж байгаа үрс, амаржиж буй эхийн төлөө сэтгэл зовнисондоо жагссан. Гэвч тус дэлгүүрийн хамгаалагч нар сүүлдээ эмч нартай зүй бусаар харьцаж байсан юм.

Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын эргэн тойронд битүү барилга барьсан. Үүний улмаас тус амаржих гэзрын халаалт доголдож эхэлжээ. Өнгөрсөн 2013 онд нэг давхрын өрөөнүүд нь халаалтгүй өнжиж хүндрэл учруулсан байна. Энэ байдлыг өнөө жил дахин давтахгүй нь тулд тэмцлийн эхний шат болох жагсаалаа хийсэн нь энэ. Өвлийн улиралд халаалтгүй байранд ямар байхыг та төсөөлөөд үзнэ үү.

Тэгээд дөнгөж төрсөн нярай, амаржсан нярай эхүүд даарч хөрж болохгүй байлтай. Харин үүнийг "Улаанбаатар" их дэлгүүрийн Г.Сүхээ гэгч мэддэгүй бололтой. II амаржих газар халаалтын шугам нэмж тавихаар бүхий л газруудаасаа ном журмынх нь дагуу зөвшөөрлийн авч, дулаан шугамыг нь тавих компани нь хүртэл тодорхой болчихоод ажлаа эхлүүлэх гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд эсэргүүцжээ. Дулааны шугам нэмж тавиулах зөвшөөрөл авахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Амаржих газрын дулааныг "Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын дулааны худгаас авах, түүнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг нийслэлийн ИТХ-ын төсвийн тодотголоор оруулан баталсан. Дулааны төв байгууллагаас нь энэхүү худгаас халаалт авахад ямар ч асуудал байхгүй гэдгийг нь мэдэгдэж, зураг төслөө гаргасаар өнгөрсөн сарын 15-наас дулааны шугам татах ажлаа эхлүүлж болно гэдгийг II амаржих газрынханд мэдэгджээ.

Ингээд ажлаа эхлүүлэх болтол "Улаанбаатар" их дэлгүүрийнхэнд хандаж өргөх бичиг өгсөн юм.

Харин уг өргөх бичгийнх нь хариуд “Эх, нярайн нэр барьж хувийн байгууллагыг түрэмгийллээ. 600 сая төгрөгийг барагдуул” гэсэн байна. Энэ тухай Нийслэлийн II амаржих газрын чанарын менежер А.Цэцэгмаа "Бид нар жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн. Улаанбаатар их дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээ даргад нь өргөх бичгийг өгсөн. Харин энэхүү өргөх бичгийн хариуд 600 сая төгрөгийг нэхэмжилсэн бичиг ирүүллээ.

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн тийшээ харсан хаалганы машин тавьдаг зам дээр манайх дулааны сүлжээгээ тавьж засвар хийх гээд байгаа юм. Ингээд ажлаа хийх гэхээр тус дэлгүүрийн орлого хаагдана гэж үзээд байна. Уг нь бол хоёр хаалгатай дэлгүүрийн нэг хаалга нь хоёрхон хоногийн дотор хаагдахад тийм их хэмжээний алданги тооцно гэсэн хуулийн заалт байхгүй шүү дээ хэмээн учирлаж байлаа. Үеэ өнгөрөөсөн хоёр давхар модон байшинд шинэ зууны бяцхан үрс мэндэлж байгаа. Эмч нар шинэ эмнэлэг бариад өгөөч ээ гэж хүсээгүй хэдхэн хоног нийтийн эзэмшлийн газар буюу зүүн талын хаалгаа хаагаад өгөхийг хүссэн. Гэтэл ийнхүү ямар ч үндэслэлгүй 600 сая төгрөгийг хүний амь насны төлөө тангараг өргөсөн эмч, ажилтнуудаас нэхэх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ.

Тус амаржих газар нь анх 1959 онд ашиглалтанд орж байсан бөгөөд эмнэлгийн хоёр давхар байшингийн нэг давхрын өрөөнүүд 2013 оны өвөл огт халаагүй. Халаалт муугаас болж хагалгааны эмч нар бээрсэн гартай эхчүүдэд кесаров хагалгаа хийгээд зогсож байдаг аж. Өдөртөө 40-өөд эх амарждаг бөгөөд 20 гаруй мэс засал хийдэг тус амаржих газрыг дулаантай болгохгүй бол эх хүүхэд даарч өвчин тусахгүй гэсэн баталгаа алга. Хүйтэн хөлдүү хэвээрээ өвөлжих юм бол энэ жил амаржих 3000 гаруй эх, нярай яах вэ. "Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талд байрлах машины зогсоол, явган хүний зам буюу нийтийн эзэмшилийн зам талбайгаар дайран өнгөрдөг. Энэхүү зүүн талын хаалгыг хаахад тус дэлгүүр үйлчлүүлэгчгүй болж олон мянган төгрөгийн алдагдалд орох юм гэнэ. Үйлчлүүлэгчээ татсан томоохон дэлгүүрийн нэг хаалга хэдхэн хоног хаагдахад үйлчлүүлэгчгүй болж орхин гэж бодохгүй л байна. Учир нь хойшоо харсан нэг хаалга бий.

Монголчууд аливаа зүйлд дасан зохицохдоо сайн улс. Нэг хаалга нь хаалттай байлаа ч "үйлчлүүлэхгүй" биш гээд буцахгүй. Тойроод л нөгөө хаалгаар нь орчихно. Ийм мэдээжийн зүйл дээр луу унжиж эх хүүхдийн нэрийг барьж хувийн байгууллагыг хохироолоо гэх шалтгаан тоочиж байгаа нь харамсалтай. Бизнесийнхэн ашгаа бодох нь зүйн хэрэг. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбайг бас ч ингэж үнэлж болохгүй байлтай.

Холбоотой мэдээлэл: Нялхасаа хөлдөөхгүй нь тулд “Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлагад 600 сая төгрөгийг төлөх үү

6.-“Задарсан” Рио-Тинто “ядарсан” Монголын ясыг нь цайлгах нь уу?-

1. Идэж ханадаггүй Рио-Тинто ахиад л Монголоос 4 тэрбум доллар зальдахаар боллоо. Ичих нүүргүй Рио-Тинто ядарсан монголоос 4 тэрбум долларын алт эрдэнэс бэлгэнд авахаар боллоо. Бэлэгний хариуд биднийг дарамталж, алж авслахаар боллоо.

Ичгүүр, эрээ цээргүй Рио-тинто нь дэлхийн хамгийн баян гэр бүл хэмээх дэлхийн хамгийн ядуу дээрэмчин-дэлхийн удирдагч хэмээх дэлхийн засгийн газрын эзэн Рото-шилдын компани болох нь тодорхой болсон.

Мөнгө төрөхдөө цусан толботой төрсөн гэж Карл Маркс хэлсэн. Учир нь хүүхдийн цусаар, эхчүү-дийн цусаар хөрөнгөө төлжүүлсэн гэдэг. Тэгвэл Рио-Тинто бүхэл бүтэн Африк тивийг цусанд живүүлж цусан дундаас төрсөн юм.

Тэдний уран донгоддогоор өдөр бүр Улаанбаатарын шилэн зочид буудлуудад болдог тоо тоомшгүй хурал цуглаан дээр шар толгойтон менежерүүдийн хэлдгээр үнэндээ тэд хөрөнгө оруулагчид биш, хөрөнгө мөнгө дээрэмдэгчид, залилан мэхлэгчид болох нь тодорхой болсон. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалт гэдэг бол гадны 100 хувийн дээрэм, 100 хувийн дарамт шахалт, 100 хувийн дарангуйлал болох нь тодорлоо.

Хөрөнгө оруулалт гэдэг хөгийн юм, хогийн юм. Хөрөнгө оруулалт гэдэг нь дэлхийг хууран мэхэлсэн Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдгийн нэгэн адил бөөлжис цутгам зүйлс. Капиталистууд, колонистууд, дэлхийн даяарчлагчид хэмээгч дарангуйлагчид хүн чанраа харууллаа.

Монгол төгрөгийн ханш уналт, үнэгүйдэл, ядуурал, үгүйрэл эдийн засгийн уналт дампуурал гэдэг нь эдний зохиож байгаа жүжиг юм. Яагаад бид сая сая тонн зэс, яагаад бид сая сая тонн сайн чанрын нүүрс, яагаад бид вагон вагон төмрөө гаргаж байж, 3 сая хүнтэй энэ жижигхэн улс яагаад ядуу байдаг билээ. Гэтэл манай баялгаар яагаад 300 сая, 3 тэрбум хүнтэй бүхэл бүтэн тив, бүхэл бүтэн америк, ази, европын холбоо баяжаад байхад бид гар хоосон улам ядуурдаг билээ.

Үргэлжлэлийг эндээс уншаарай

7. -Д.Отгондалай “Азийн наадмын аварга” болж, М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ-

“Инчён-2014” Азийн наадмын боксын төрөлд манай тамирчин ОУХМ Д.Отгондалай 60 кг-ын жинд Филиппиний тамирчин Суарез Чарлытай тулалдаж ялалтыг байгуулан "АЛТАН" медалийн эзэн боллоо.

Тэрбээр өмнөх өдөр нь Японы тамирчин Сатоши Шимизүтэй тулалдаж 3:0 харьцаагаар ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Өчигдөр ийнхүү дахин ялалтыг байгуулан эх орондоо тав дахь алтан медалийг авч ирсэн түүнд баяр хүргье. 

Мөн энэ өдөр таеквондогийн 54 кг-д тулалдсан манай тамирчин М.Түмэнбаяр Кувейтийн тамирчныг цэвэр, Палестений тамирчныг 11:4-өөр ялж, хүрэл медалийн болзол хангасан. 

Манай тамирчин мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин 2013 оны дэлхийн аварга Ким Тае Хунтай тулалдаж, 19:4-өөр ялагдсанаар хүрэл медалийн эзэн боллоо. 

Арслан клубын тамирчин М.Түмэнбаярын хувьд Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны тэквондоч болж түүхэнд үлдсэн бичигдэн үлдлээ. 

Дашрамд дуулгахад, Монголчууд өмнө нь тивийн "олимп"-оос чөлөөт болон сонгомол бөх, буудлага, жүдо, бокс, хөнгөн атлетик, дугуй, үшү зэрэг долоон төрлөөр медаль авч байсан түүхтэй юм. 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Tod / 2024 05 сар 22/

    10 No-Fuss Methods For Figuring Out The UK Onlyfans Pornstars In Your Body.
    Subscription

    Хариулах
  • Hiram / 2024 04 сар 30/

    A Trip Back In Time What People Said About Ticktok Pornstars 20 Years Ago Tiktok Pornstar

    Хариулах
  • Almeda / 2024 04 сар 19/

    Asset Protection
    http://www.hncwhp.com/plus/guestbook.php

    Хариулах
  • Katrina / 2024 04 сар 04/

    Irrevocable Trust Disadvantages
    https://wiki-aero.win/index.php?title=Strategic_Estate_Enhancement_through_Irrevocable_Trusts_in_the_United_States

    Хариулах
  • Chase / 2024 04 сар 04/

    Legal Tax Loophole
    https://felixxgcf.bloggersdelight.dk/2024/03/15/innovative-strategies-to-boost-your-tax-savings-in-the-us/

    Хариулах