Коронавирусийн цар тахлын оргил үе 2022 онд өндөрлөх тухай Билл Гэйтс бичжээ

Дэлхий ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 12 сар 09

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтс жил бүрийн эцэст дараа жилийн өнгийг хэрхэн харж байгаагаа өөрийн хувийн блогт зөгнөж бичдэг уламжлалтай.

 

Мягмар гарагт тэр 2022 оны талаар төсөөллөө бичжээ. “Энэ тухай таамаг дэвшүүлэх нь тэнэг хэрэг байж болох ч миний бодлоор цар тахлын оргил үе 2022 онд өндөрлөнө” гэж Гэйтс бичсэн байна.

Цар тахал өндөрлөх хугацааг тэр үүнээс эрт байна гэж өмнө нь төсөөлж байсан ч Дельта хувилбарын тархалт, хүмүүсийн вакцинжуулалтад хамрагдах явц удаан байсан зэрэг нь хугацааг хойшлуулахад нөлөөлсөн гэнэ.

Коронавирусийн Омикрон хувилбар санаа зовоож байгааг Гэйтс хүлээн зөвшөөрсөн ч вирусийн эсрэг вакцин болон эм бүтээх ажил урагштай байгаа тул 2022 онд цар тахал өндөрлөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Вирусийн ямар ч муу хувилбараас хамгаалахад одоо дэлхий нийтээрээ бэлтгэлтэй болсон. Өнөөдөр бид шаардлага гарах бүрд хэрэгтэй вакцинаа бүтээх чадвартай болоод байна” гэж Гэйтс дүгнэсэн байна.

Тэрбээр цааш нь бичихдээ “Цаашдаа төрөл бүрийн өвчин тахал үе үе гарах ч шинэ эм, эмчилгээний арга техник улам боловсронгуй болж буй тул ихэнх тохиолдолд ноцтой хэмжээнд хүрэхгүй дарагддаг болох байх. Ойрын хоёр жилийн дотор бид жил бүрийн намар томуугийн болон Covid-ийн хосолмол вакциныг тариулдаг болно гэж найдаж байна” гэжээ.

 

Эх сурвалж: Business Insider


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх