Хятад улс коронавирусыг эмчлэх эм бүтээжээ

Дэлхий ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 12 сар 09
12-р сарын 8-нд буюу өчигдөр БНХАУ-ын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар Бээжин дахь Тэншэн Хуачуань эм бэлдмэлийн технологийн компанийн судалж бүтээсэн коронавирусыг саармагжуулах эсрэг биетийн нэгдсэн эмчилгээний эм болох Амбавиримаб тарилга (BRII-196) ба Ромисвиримаб тарилгын (BRII-198) бүртгүүлэх өргөдлийг яаралтай журмаар хянан, улмаар зөвшөөрчээ.
 
Энэ нь Хятад улсын бие даан судлан бүтээсэн коронавирусын эсрэг эмчилгээний эм бэлдмэл юм. 
 
сонин mn
 
БНХАУ-ын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар "Эм бэлдмэлийн хяналт удирдлагын тухай хууль"-ийн холбогдох заалт, эм бэлдмэлийн зөвшөөрлийн тусгай журмын дагуу, хяналт үнэлгээг яаралтай хийж, дээрх хоёр эмийг өвчтөний шинж тэмдэг нь хөнгөн өвчтөн, биеийн байдал нь хүндрэх, цаашлаад нас барах эрсдэлтэй  насанд хүрэгчид болон өсвөр насныхан (12-17 насны, биеийн жин ≥40кг) -д хэрэглэхийг зөвшөөрчээ. Тодруулбал халдвар авсан өсвөр насныхан (12-17 насны, ≥40 кг жинтэй) эдгээр эм бэлдмэлийг хэрэглэж болох ажээ.
 
С.Ренчин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх