Технологи
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 01 сар 04
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 391,604 болж нэмэгдлээ.
Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хоногт шинээр илэрсэн халдварын хамгийн олон тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 441 тохиолдол батлагдаж, түүнээс хойш өдөр бүр 400-аас доош халдвар бүртгэгдэж байв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 28 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 460 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 360 нь Улаанбаатар хотод,
- 100 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,989 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,457 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-627
- Хүндэвтэр-1,340
- Хүнд-186
- Маш хүнд-26 хүн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.