Дуучин Э.Болор-Уянга: Охинтойгоо цуг байр түрээслээд амьдарч байна...

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 29
 

Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж “Дурсъя, дуулъя” нэртэй цомог гаргаж байсан дуучин Э.Болор-Уянга сүүлийн үед томоохон шоу тоглолт, арга хэмжээнд оролцох нь ихэссэн. Олноо хүндлэгдсэн эрхэм дуучны “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” хэмээх дөрвөн дууг уг цомогтоо оруулсан тэрбээр  Д.Эрдэнэцэцэг агсны найз нөхдөд дурсгал болгон бэлэглэхээр 500 хувь хэвлүүлсэн гэдэг. 

Үүндээ урамшсан дуучин Э.Болор-Уянга дан хуучны дуунуудаас гадна өөрийн гэсэн уран бүтээлтэй болохын тулд шинэ дууны эрэлд гарч хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай ихэд сүжрэх болсон сурагтай. Араб улсад багагүй хугацаанд амьдарч байгаад ирсэн гэх дуучин бүсгүй гэр бүлийн амьдралынхаа талаар нэгэн хэвлэлд илэн далангүй ярилцлага өгчээ.

“Хань ижил, үр хүүхдийнхээ төлөө би бүхнээ зориулсан. Уран бүтээлээ орхиод зөвхөн халамжтай эхнэр, сайн ээж байхын төлөө олсон бүхнээ гэр бүлдээ зарцуулдаг байлаа. Гэвч хайр халамж, итгэл сэтгэлийг минь ойлгоогүй учраас би нөхрөөсөө салахад хүрсэн. Надад харамсах юм алга. Охинтойгоо хамт байр түрээслээд амьдарч байгаа. Хоол унд, ахуй орчин, сургалтын чанарыг нь голж явсаар байгаад нэлээд хэдэн цэцэрлэг сольчихлоо. Миний охин эрүүл саруул өсч торниж байвал бусад нь хамаагүй шүү дээ” гэж ярьсан дуучин Э.Болор-Уянга ойрын хугацаанд хань ижилтэй болох тухай бодохгүй гэдгээ ч мөн давхар дуулгажээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх