Шинэ клип: S4 хамтлаг олон хүнийг сайхан дурсамжаар нь аялуулж, баяр баяслыг бэлэглэж байна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2022 11 сар 21

 

S4 хамтлагийн уран бүтээлийг шимтэн сонсогчид шинэхэн клипийг нь үзээд магтаалын үгсээр мялааж байна. Тус хамтлаг "Бид цас ороход дуртай дууг" хөгжмийн зохиолч Б.Долгионоос албаны ёсны зөвшөөрөл авч шинэчлэн дуулжээ.  

"Бид цас ороход дуртай" дууг өмнө нь “Инээмсэглэл” хамтлаг хүн болгонд инээмсэглэл бэлэглэдэг олон дуунуудын нэг болгосон билээ. Энэхүү дуу 1980 онд зохиогдсон бөгөөд өнөөг хүртэл сонсогч олонд баяр баяслыг бэлэглэсээр байна. Энгийн бүхэн сэтгэлд хамгийн ойр бууж, амархан хоногшдог гэдэг энэ дээ. Шинэчлэн дуулсан найруулга нь олон хүнд хуучны сайхан дурсамжаар нь аялуулж байгаа гэнэ шүү.

S4 хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхнаас дуулгахад, Дуу бичлэгийн студиэ өргөжүүлж дуучин Санчиртай залуу уран бүтээлчдийг бэлтгэх их ажил ундран байгаа аж. Хүн бүхний хүсэн хүлээдэг Шинэ жилийн баяр удахгүй болох гэж байгаатай уялдуулан "Бид цас ороход дуртай" дууг шинэчлэн сонсогч фэнүүддээ бэлэг барьж байгаа энэ юм. Цас ороход хүн болгоны бага насны дурсамж, шинэ жилийн баярын уур амьсгал  ордог учир уг дууг дуулж, клипжүүлжээ. Удахгүй болох шинэ жилийн баярын захиалга нь дүүрэх гэж буй гэнэ. Учир нь тэдний коверлосон шинэ жилийн дуунууд  фэнүүдэд нь ихээхэн таалагдаж хамт олны баяр дээрээ сонсохыг хүссэн хүсэлт их иржээ. Ирж буй ондоо цомгийн баяраа хийх төлөвлөгөөтэй ажилласаар байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх