Т.Батцэцэг Дэлхийн мисст оролцох бүсгүйдээ тусална гэв

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 11

Т.Батцэцэг: Дэлхийн мисст оролцох миссийнхээ хүмүүнлэгийн ажилд тусална

1 минутын өмнө | 0 сэтгэгдэл

 

Энэхүү үзэсгэлэнт бүсгүй бол "Дэлхийн мисс-2014" наадмын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Т.Батцэцэг гэдгийг уншигч та таньж байгаа биз ээ. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа телевиз, сэтгүүлийн ярилцлагийн урилганд дарагдсан. Саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дэлхийн миссийн дараагийн тэмцээнд оролцох бүсгүйгээ туслаж дэмжиж, хүмүүнлэгийн ажилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах бодолтой байгаа" гэдгээ онцолжээ. 

Тэрбээр загвар өмсөөд арваад жил болсны дараа миссийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн гэдэг. Энэхүү тэмцээнүүдэд оролцсоноор олон хүнд хүндлүүлж, бусад охид бүсгүйчүүдэд  үлгэр дуурайлал болдгоороо түүний ажил бахархалтай байдаг гэнэ шүү.

Дэлхийн миссийн тэмцээн түүний сүүлийн олон улсын чанартай тэмцээн байсан. Тэр ч утгаараа эх орныхоо нэрийг өмнөх оролцогчдоосоо илүү дуурсгаж чадсан. Хэдийгээр шилдэг 25-т орж чадаагүй ч гэлээ монголчуудын хувьд түүнд "Бидний Дэлхийн Мисс" хэмээх алдрыг хайрласан юм. 

“Монгол бүсгүй” хэмээн дуудуулах хамгаас сайхан байж Монгол улсаар нь овоглоход нь Т.Батцэцэг омогшсон ажээ.


Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх